Туркийн батлан хамгаалах хүчин агаарын хил зөрчсөн Сирийн байлдааны онгоцыг сөнөөсөн гэж тус улсын ерөнхий сайд Режир Таип Эрдоан дэмжигчдийнхээ оролцсон цуглаан дээр мэдэгдсэн байна. Сирийн тал агаарын хилийг зөрчсөн учраас хатуу хариу арга хэмжээ авах ёстой байсан хэмээн Эрдоан мөн анхааруулжээ. Гэхдээ Сирийн засгийн газар Туркийн үйлдлийг жигшмээр түрэмгийлэл хэмээгээд, байлдааны онгоц тухайн үед Сирийн нутаг дэвсгэр дээгүүр нисч байсан гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Сирийн босогчид болон засгийн газрын хүчнийхний хооронд байлдаан болсон бүс нутагт энэ хэрэг явдал болж өнгөрчээ. Сирид 3 жил үргэлжилсэн зөрчил үймээн хөрш улсуудад нь ч нөлөөлөөд байгаа юм. НҮБ-аас мэдээлснээр зөрчил, мөргөлдөөний уршгаар Сирид 100 мянга гаруй хүн амь үрэгдсэний зэрэгцээ 6.5 сая хүн орон гэрээсээ дайжсан байна. Мөн 2.5 сая хүн эх орноо орхиж, гадны улс руу дүрвэжээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/