logo
Тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн анхааралд

Тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн анхааралд

2014/03/25
Нийслэлийн Засаг даргын холбогдох захирамжийн дагуу нийслэлийн төсвийг бүрдүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэл Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг 2014 оны гуравдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хоёр үе шаттай зохион байгуулж эхлээд байна.

Энэ сарын 20-ны өдрөөс  тавдугаар сарын 31-ний хооронд татвар, төлбөр хураах ажлыг зохион байгуулах бол албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг барагдуулах, хариуцлага тооцох эрчимжүүлсэн хяналтын үзлэг, шалгалтыг 2014 оны зургаадугаар сарын 10-наас эхлэн зургаадугаар сарын 24-ныг хүртэл тус тус зохион байгуулах аж.

Энэ жилийн хувьд албан татвар, төлбөр төлснийг гэрчлэх гурвалжин наалт тэмдэг хэрэглэхгүй болсон бөгөөд автотээврийн хэрэгсэл бүрийг хяналт шалгалтад хамруулж, автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Замын цагдаагийн газар хариуцан ажиллах юм байна.
 
Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэнд албан татварын хэмжээ болон, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийн хэмжээг дэлгэрэнгүй танилцуулж байна.
 
Албан татварын хэмжээ
 


Авто тээвэрийн болон өөрөө явагч
                      хэрэгсэлийн тєрєл

Албан татварын хэмжээ
/төгрөгөөр/

1

2 дугуйтай мотоцикл

2 500

2

3 дугуйтай мотоцикл

4 000

3

Суудлын авто машин: 
а/ 2001 см3 хүртэл
б/ 2001-3001 см3 хүртэл
в/ 3001 см3 болон түүнээс дээш

/Цилиндрийн багтаамжийн
нэг см3 тутамд төгрөгөөр/
24
27
33

4

Микробус /15 хүртэл суудалтай/

50 000

5

Автобус

62 400

6

Ачааны машин:
1/ 1 хүртэл тооны даацтай
2/ 1-2 тн-ын даацтай
3/ 2-3 тн-ын даацтай
4/ 3-5 тн-ын даацтай
5/ 5-8 тн-ын даацтай
6/ 8-10 тн-ын даацтай
7/ 10-20 тн-ын даацтай
8/ 20-30 тн-ын даацтай
9/ 30-40 тн-ын даацтай
10/ 40-50 тн-ын даацтай
11/ 50-60 тн-ын даацтай
12/ 60-70 тн-ын даацтай
13/ 70-80 тн-ын даацтай
14/ 80-90 тн-ын даацтай
15/ 90-100 тн-ын даацтай
16/ 100-тн-оос дээш даацтай


30 000
45 000
55 000
75 000
120 000
135 000
150 000
210 000
270 000
330 000
420 000
480 000
540 000
600 000
660 000
720 000

7

Тусгай зориулалтын автомашин

16 000

8

Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл

18 000

9

Бага оврын трактор

8 000

10

Чиргүүл / даацын 1 тонн тутамд /

8 000

Агаарын бохирдлын төлбөр

 

Авто тээвэр
Болон өөрөө
Явагч хэрэгслийн
ангилал

Бензин хөдөлгүүртэй

Дизель хөдөлгүүртэй

Жилд ногдуулах
Төлбөр
( төгрөгөөр )

СО2  хийн
Ялгарал(г/км)

СО2  (%)

Хөдөлгүүрийн багтаамж(см3)

А

121-180

5.5-8.0

1500 хүртэл

1800

Б

181-250

8.1-10.5

1501-2500

2100

В

251-350

10.6-12.0

2501-3500

3500

Г

351-500

12.1-13.5

3501-4500

5000

Д

501-750

13.6-14.5

4501-5500

7500

Е

751-ээс дээш

14.6-ээс дээш

5501-ээс дээш

9500

АТБӨЯХ-ИЙН АЛБАН ТАТВАР, АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨР, АВТОЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ХУРААХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙРШИЛ

 

Тээврийн хэрэгслийн ангилал

Хувь хэмжээ

 
 

1

Суудлын

Такси

30000

 

2

Бусад /2000 см3 хүртэл/

20000

 

3

2001-3000

30000

 

4

3001 дээш

40000

 

5

Ачааны

1 тнхүртэл

40000

 

6

1-2 тн

45000

 

7

2-3 тн

50000

 

8

3-5 тн

55000

 

9

5-8 тн

60000

 

10

8-10 тн

65000

 

11

10 тн-с дээш

70000

 

12

Автобус

15  хүртэл

40000

 

13

15-аас дээш

60000

 

14

Цистерн

50000

 

15

Тусгай

40000

 

16

Чиргүүл

30000

 

17

Механизм

Тээвэр үйлчилгээний

60000

 

18

Технологийн

60000

 

19

Бага оврын

30000

 

20

Мотоцикл, мопед

2 дугуйт

10000

 

21

3 дугуйт

10000

 
 

Нийт дүн

   

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш