logo
Д.Оюунхорол дахиад ч барилга бариулна

Д.Оюунхорол дахиад ч барилга бариулна

2011/09/10
Завхан аймагт сүүлийн 10 гаруй жилд байгаагүй хөрөнгө оруулалт хийгдсэн нь эндээс Их хурлын гишүүнээр сонгогдсон төрийн түшээдтэй зайлшгүй холбоотой. Тэр дундаа эрх баригч намын Удирдах зөвлөлд багтаж, УИХ-ын байнгын хорооны даргаар ажиллаж байсан, өөрөөр хэлбэл асуудал шийдвэрлүүлэх эрх мэдэлд ойр байдаг УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын оролцоо, нөлөө үзэмж их юм.   Түүний шууд оролцоо, нөлөөгөөр сүүлийн үед гэхэд л  Их-Уул сумын 10  жилийн дунд сургууль, Хөгжим бүжгийн коллежийн өргөтгөл, Дөрвөлжин сумын 100 хүүхдийн дотуур байр, Тэлмэн сумын соёлын төв, Чигэстэй, Жаргалант багийн  100 хүүхдийн цэцэрлэг, аймгийн Нутгийн удирдлагын ордон гээд олон сайхан барилга байгууламж ашиглалтад орсон байна.     Удахгүй Түдэвтэй, Тосонцэнгэл сумдын сургуулиуд ашиглалтад орох аж. Тэгвэл дараагийн удаа өөр олон барилга, байшинг шинээр барихаар төлөвлөсөн гэнэ. Тухайлбал,  сумдын ЗДТГ-ын контор, сургууль, соёлын төвийн барилгууд гээд   1950-60-аад онд аж ахуйн аргаар модон хийцээр баригдсан барилгуудыг шинэчлэх төлөвлөгөө гаргажээ.  Дээрх барилгууд нурахад бэлэн болсон учраас мэргэжлийн хяналтын байгууллагаас ашиглахыг хориглосон байдаг.  Тйимээс эдгээрийг нурааж, шинээр бариулахаар   хөөцөлдөж эхэлжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш