-Дахиад ганц юм авах уу? гэж Энхээ нэлээд халсан бололтой өндөлзөхөд,
-Одоо нэмээд яах юм? хэмээн би цааргалсан боловч Ууганаа:
-Дахиад нэгийг авсан нь дээр ээ гэж ташуур өгснөөр миний үг хүчгүйдэв. Өглөөнөөс хойш бид дэмий ярьж суусаар хэдэн ч лонх хоосолсон юм бүү мэд. Намайг ороход “найз нь чухал ажилтай шүү” гээд цагаа харж өдөлзөж байсан нь ч өнгөрч. Төд удалгүй ширээн дээр дахин нэг шил морилж бидний яриа ч задгайрч, элдэв долоон юм чалчиж суутал Энхээ гэнэт босон харайж,
-Машин!.. Би машинаа мартчихаж хэмээн уулга алдаад, хүүе хая гэхийн завдалгүй гарч гүйлээ. Бид хоёр ч араас нь гарлаа. Энхээ зам дагаад гүйж явна. Гүйцэн очоод,
-Яасан юм? гэвэл,
-Машинаа мартчихаж гэхээс өөр юм хэлсэнгүй. Зам дагаад, энэ мөн үү гэх шиг машин бүхэн рүү харц шилжүүлэн гүйсээр. Тэгснээ бид хоёрт хандан,
-Троссоор чирчихсэн шүү, сайн хараарай гэж байна. Хөөрхий муу найзын минь машиныг хулгайч… гэж бодохоос уур харамсал хоёр зэрэг асаж яадаг билээ, нөгөө хулгайч нь махлаад хаячихсан байлгүй гэж бодсон ч хэлж чадсангүй дэмий л зам ширтээд, Энхээгийн араас гүйв.
-Дэл сул машиныг цагдаа чирээд явчихдаг юм. Журмын хашаа руу явсан нь дээр гэж Ууганаа хажуунаас хэлэв.
-Манай Халиун багшийн нөхөр замын цагдаад ажилладаг биз дээ гэж би дуу алдлаа.
-Нээрээ тийм Халиун багшаар яриулъя гэж Ууганаа хэлсэн боловч Энхээ бас л дуугүй цааш гүйв. Ямар зөрүүд илжиг шиг хог вэ гэж бодоод миний уур хөдөлж,
-Чи машинаа хаана орхисон хүн бэ? хашгирлаа.
-Би баруун дөрвөн замын тэнд нэг машины араас зүүчихсэн юм гэж байна. Бид хоёр бүр гайхаж бие бие рүүгээ харцгаав. Ууганаа мөрөө хавчиж байна.
-Та хоёроос боллоо. Ганц цагийн хичээл заачихаад машинаа гараад авчихъя гэж бодож байсан юм. Тэгсэн та хоёр гэдэг гай ирээд, таг мартчихаж гэж их л бухимдсан бололтой амьсгал давхцуулан хэлэв. Бид хоёр бүр юугаа ч ойлгохоо болилоо.
-Хурдан яваач. Муу “Эксел” ч гэсэн шив шинэ юм шүү дээ гэж тэр уйлагнав. Бид зүүн дөрвөн зам дээр ирцгээв. Замаар дүүрэн машин гэвч миний найзын машин алга байв. Би аргаа бараад,
-Цагдаа дуудах уу? гэвэл,
-Юу гэж солиороод байгаа юм бэ? Өглөө зам түгжрээд, хичээлийн цаг тулчихаар нь урд талын тэрэгний араас холбож орхисон юм. Дөхөөд ирэхээр нь авчихъя гэж бодсон юм. Тэгтэл мартчихаж. Миний инээд ч хөдлөх шиг нэг л хачин…
-Аль өглөөний юм бол одоо Налайх хүрээ биз гэж Ууганаа залхсан бололтой дуугарав.
-Урд нь болоод байдаг байсан юм гэж байна.
-Юу?.. гээд миний дуу гарсангүй Ууганаа руу харвал тэр бас бүлтийж байв.
-Хүүе тэр байна гэх Энхээгийн цоглог дуу. Заасан зүг рүү нь харвал нээрээ л миний найзын өрөөсөн гэрэлгүй саарал “Эксел” дүрээрээ мөн бөгөөд будаг нь халцарсан “Соната-2”-ийн араас чирэгдэж явав. Энхээ гүйж очоод шууд уяагаа тайлаад машинд орж суухад, бид дагалаа.
-Ямар сайн хүн бэ, бүтэн өдөржин чирээд л явж байдаг. Баярлалаа гэж хэлэхгүй юм уу? гэвэл,
-Үгүй, тэр жолооч намайг машинаа араас нь чирчихснийг мэдээ ч үгүй байгаа. Сая салгаад авахад бас мэдсэнгүй, согтуу байна аа гэж байна.
-Юу? Чи юугаа яриад байна аа? Согтуу ч гэх шиг гэхэд,
-Зам түгжирчихээр уйдсан жолооч нар архи ууж цаг нөгцөөдөг юм. Түүнээс биш эрүүл хүн юу боллоо гэж замын түгжрээ гарахыг хүлээгээд сууж байх бэ. Над шиг ингэж сэм чиргүүлж орхиод л гүйчихдэг байхгүй юу гэхийг нь сонсоод надад хэлэх үг олдсонгүй Ууганаа руу харав. Тэр толгой сэгсрээд түрүүчийн архины үлдэгдлийг шилээр нь залгиллаа. Явган бидэнд ойлгохгүй юм ч их байгаа бололтой. Хорин нэгдүгээр зууныг хурдны зуун гэдэг шүү дээ.
Д.Жаргалсайхан