Нийслэлийн Засаг дарга “Шинжээчийн хэсэг томилох тухай” А/200 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох асуудлаар магадлан шинжилгээ хийж, дүгнэлт гаргах шинжээчийн хэсгийн бүрэлдэхүүнийг байгууллаа. Шинжээчийн хэсгийн даргаар нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга М.Отгонбаяр ажиллана. Тус шинжээчийн хэсэг нь Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг үүсгэн байгуулагчдын бүрдүүлсэн баримт бичигт хууль, тогтоомж, журамд заасны дагуу магадлан шинжилгээ хийж, дүгнэлт гаргана гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.