09:00 цагт Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэлэлцэнэ. Утас: 88781218, 325044
09:00 цагт Монгол Хятадын бизнес эрхлэгчдийн уулзалт ГХЯ-нд эхэлнэ.
09:00 цагт "Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах сарын аян"-ы хаалтын ажиллагаа БЗД-ийн тамгын газарт болно.Өрх толгойлсон эмэгтэйчүүд хийсэн бүтээлээрээ үзэсгэлэн худалдаа гаргана. Хаалтын ажиллагаанд БЗД-ын ЗД-н орлогч Т.Баясах оролцоно. Утас: 99100533,99618205
09:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бодит болгох Инчеоны стратегийг МУ-ын Засгийн газар өнөөдөр хүлээн авсантай холбогдуулан энэ стратегийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд нь түшиглэн хамруулан хөгжүүлэх сургалт, семинар Туушин зочид буудалд эхэлнэ. Утас: . 88093607
10:00 цагт Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, ажилчдын эрхйн хамгааллын талаарх хэлэлцүүлэг МҮЭХ-ны байранд эхэлнэ. Уг хэлэлцүүлэгт Хөдөлмөрийн яам, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, эрдэмтэн судлаачид оролцоно. Утас: 99027019
10:00 цагт “Мянганы хөгжлийн зорилтуудын Монгол Улсын хөгжилд оруулсан хувь нэмэр ” үндэсний хэлэлцүүлэг Чингис хаан зочид буудлын 3 давхарын хурлын танхимд болно.
12:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд: Өндөр гэгээн Занабазараас хойш тодорсон цорын ганц Монгол богдын асуудлаар ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Гандантэгчилэн хийдийн Эрдэм соёлын хүрээлэн, Төв аймгийн Засаг даргын тамгын газар хамтран мэдээлэл хийнэ.
12:00 цагт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн санаачилсан архины хуулийн тухай, тулгамдсан асуудлаар Монголын Хүнсний Худалдаа эрхлэгчдийн нэгдсэн холбоо, аж ахуйн байгууллагууд МҮОНРТ-ийн Олон Нийтийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 300995, 99182236
16:00 цагт дуут дохиогоор Төрийн ордон, НЗДТГгазрын 1,2 дугаар байр болон Засгийн газрын байруудын албан хаагчид газар хөдлөлтийн үеийн аюулгүй байдлаа хэрхэн хангах, өөрийгөө хэрхэн аюулгүй газарт хүргэх талаарх дадлага сургуульд хамрагадана. Утас: 88781218 91040607 325044