Нийслэлийн Засаг даргын санаачлагаар нийгмийн тодорхой хэсэгт дэмжлэг үзүүлэх зорилготой “Ахмадын орон сууц” хөтөлбөр хэрэгжиж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд Сүхбаатар дүүргийн 11-р хороо 7 хороолол дахь 300 айлын орон сууцанд журамд заасан шалгуур хангасан ахмадууд орж эхэлсэн. Энэхүү орон сууцны хамгийн сүүлийн ээлжинд орох 74 ахмад өнөөдөр эрхийн бичгээ гардан авлаа.
Хөтөлбөрт төр нийгмийнхээ төлөө олон жил хөдөлмөрлөсөн ч өдгөө өөрийн гэсэн амьдрах орон гэргүй, ахмад дайчин, хэлмэгдэгсдийн ар гэр, хүнд өвчтэй хүмүүс багтсан юм. Нийт иргэдийн 58.3 % нь эмэгтэй, 41.7 % нь эрэгтэй, 20% нь хөгжлийн бэрхшээлтэй, 76 % ахмад настан, 4% нь байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртөн орон гэргүй болсон иргэд эзэлж байгаа. Хамгийн өндөр настай нь 104 настай юм.
Ахмадуудыг оруулж буй байрны хамгийн жижиг өрөө нь 25.8 м2, хамгийн том өрөө нь 37.3 м2 хэмжээтэй. 1 м2 талбайн түрээсийн төлбөр 3000 төгрөг бөгөөд уг байрыг ахмадууд сард 77.4-111.9 мянган төгрөгөөр түрээслэн ашиглалтын зардлаа нэмж төлөн амьдарна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.