Халаасны "компьютер" болсон ухаалаг гар утаснаасаа салдаггүй хүмүүсийн хараа муудах эрсдэл өндөр байж магадгүйг хараазүйчид хэлж байна. Тэд түүнчлэн гар утас болон компьютер, таблет зэргийг хэт олон цаг хэрэглэх, хэт удаан хугацаагаар зурагт үзсэнээс болж нүд ядарч, улмаар гэмтэж магадгүйг анхааруулж байгаа юм. Мэргэжилтнүүд өдөрт утсаа дунджаар 32 удаа шалгадаг, 25-аас доош насны 2 мянга гаруй хүний дунд судалгаа явуулсны үндсэн дээр ийм дүгнэлтэд хүрчээ.
Хараа зүйч Энди Хепвортын хэлснээр гар утасны дэлгэцээс цацардаг нил хөх өнгө нь урт хугацаандаа нүдний арын хэсэгт хортой нөлөө үзүүлэх аюултай аж. Хүмүүс гар утас, таблет зэргийг ердийн үед эд зүйлсийг хардгаасаа илүү ойр зайнаас хардаг бөгөөд энэ үеэр нүдээ цавчих нь ч буурдаг байна. Английн эмч нарын тогтоосноор насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 7 цаг дэлгэц ширтдэг бөгөөд 25-аас доош насныхны 43% нь гар утсаа хүссэн цагтаа шалгаж чадахгүй үедээ бухимдсан байдалтай байдаг ажээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/