Сүүлийн 4 жилийн хугацаанд дэлхийн улс орнуудын засгийн газруудын зүгээс Google-д тавьсан тус компанийн хэрэглэгчдийн мэдээллийг авах хүсэлт 120%-иар өсчээ. Өнгөрсөн онд л гэхэд 53,356 хүсэлт ирсэн гэж Google албан ёсоор мэдэгдсэн байна. Засгийн газруудаас ирсэн хүсэлт нэмэгдсэн нь хэрэглэгчдийн тоо өссөнтэй холбоотой гэж үзэж байгаа ч хүсэлт гаргахдаа "эрх мэдлээрээ далайлгасан" тохиолдлууд мөн нэмэгджээ.
Google-д ирсэн ихэнх хүсэлт АНУ-ын засгийн газрынх байсан боловч энэ тооцооллыг гаргахдаа тус улсын Үндэсний Аюулгүй Байдлын Агентлагийн ажиллагааг тооцоогүй ажээ. Ямартай ч 2013 оны 7-оос 12-р сарын хооронд Вашингтоны 10,574 хүсэлтийн 83 хувийг ёсоор болгосон байна. Харин Их Британийн засгийн газраас гаргасан 1,397 хүсэлтийн 69%-д нь Google зөвшөөрсөн хариу өгчээ. Дашрамд дурдахад Эдвард Сноуден АНУ-ын тагнуулын үйл ажиллагааны талаар мэдээлэл задруулснаас хойш технологийн компаниуд засгийн газруудад хандан үйл ажиллагаагаа илүү нээлттэй болгохыг шаардах болсон билээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/