logo
Евробүс ба

Евробүс ба "айсуй" дефляцийн эрсдэл

2014/04/01
Европын Холбооны Статистикийн Газраас урьдчилсан байдлаар мэдээлснээр 2-р сард 0.7%-тай байсан Евробүсийн инфляци 3-р сард 0.5% болж буурсан нь 2009 оны 11-р сараас хойших хамгийн доогуур үзүүлэлт боллоо. Харин Европын Төв Банкны инфляцийн зорилтот хэмжээ үүнээс 4 дахин өндөр буюу 2% байгаа юм. Ийнхүү инфляци зорилтот түвшнээс хавьгүй доогуур байгаа нь 18 улсаас бүрддэг Евробүсд дефляци болох вий гэсэн сөрөг хүлээлтийг нэмэгдүүлж байгааг шинжээчид онцолж байна. Мөн үүнтэй холбоотойгоор Европын Төв Банк зохих хариу арга хэмжээ авч магадгүй байна. Тодруулбал 0.25% байгаа бодлогын хүүгээ нэмэгдүүлж болзошгүй гэдгийг эдийн засагчид онцоллоо. Дашрамд дурдахад төв банк энэ сарын эхээр бодлогын хүүг 0.25%-д хэвээр хадгалсан бөгөөд Евробүсийн эдийн засагт түлхэц болоход чиглэгдсэн ямар нэг арга хэмжээг шинээр хэрэгжүүлэх шийдвэр гаргаагүй юм. Гэхдээ тус банкны ерөнхийлөгч Марио Драги евробүсийн эдийн засгийн төлөв байдал муудвал арга хэмжээ авахаа мэдэгджээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш