Израйлийн ерөнхий сайд асан Эхуд Олмерт авлигын хэрэгт буруутай нь тогтоогдлоо. Тодруулбал тансаг зэрэглэлийн орон сууцны барилгын ажлыг түргэсгэхийн тулд тэрээр хээл хахууль өгч, авч байсан байна. Энэ хэргээс болж тэрээр 2008 онд албан тушаалаасаа огцорч байжээ. Гэхдээ Олмерт бусад хэд хэдэн хэрэгт буруугүй нь тогтоогдоод байгаа юм. Кадима намын даргаар ажиллаж байсан 68 настай улс төрч өөрийгөө ямар ч буруугүй гэж мэдүүлсэн бөгөөд улс төрд эргэн ирэх талаараа үг цухуйлгасан байна. 2012 онд Олмерт авлигын томоохон хоёр хэрэгт буруугүй нь тогтоогдсон ч худалдаа, аж үйлдвэрийн сайд байхдаа бизнесийн түншдээ хууль бусаар давуу тал олгосон хэрэгт буруутгагдаж байжээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
РАЛЬДИЙ.А /shuum.mn/