logo
Facebook-ийн нисдэг төхөөрөмж хямд интернэтийг танд санал болгоно

Facebook-ийн нисдэг төхөөрөмж хямд интернэтийг танд санал болгоно

2014/04/01
Дэлхийн нийт хүн амын гуравны хоёр нь интернэтгүй нөхцөлд амьдарч байгаа энэ үед дрон буюу нисдэг төхөөрөмж, хиймэл дагуул, лазер ашиглан тэдгээр олон зуун сая хүнийг "дэлхийг бүрхсэн аалзны тор"-той холбох амбицтай төлөвлөгөөг Facebook-ийнхэн боловсруулжээ. Энэ талаар нийгмийн сүлжээний хамгийн том сайтыг үндэслэгч Марк Закерберг өөрийн цахим хуудастаа зарласан байна. Facebook энэ төслийг хэрэгжүүлснээрээ агаарын бөмбөлөг ашиглан интернэтийн сүлжээ бий болгохоор төлөвлөж буй Google-тэй шууд өрсөлдөхөөр байгаа юм. Интернетийн хоёр аварга компанийн аль аль нь хэрэглэгчдийнхээ тоог нэмэгдүүлэх, ялангуяа хөгжиж буй орнуудад зах зээлийнхээ хүрээг тэлэхээр зорьж байна.
Facebook-ийн төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл гаргаагүй байгаа ч нарны эрчим хүчээр ажилладаг нисдэг төхөөрөмж болон хиймэл дагуул зэргийг ашиглах ажээ. Үүнээс гадна интернэтийн хурдыг сайжруулын тулд нүдэнд үл үзэгдэх, хэт туяаны лазеруудыг ашиглаж магадгүй юм байна.   Facebook төслөө хэрэгжүүлэхийн тулд Connectivity Lab-ийг байгуулсан бөгөөд харилцаа холбоо, сансрын технологийн мэргэжилтнүүдийг авч ажиллуулах ажээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш