logo
Нийслэлийн цэцэрлэгчид ажлаа эхэллээ

Нийслэлийн цэцэрлэгчид ажлаа эхэллээ

2014/04/03
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар Их сургууль, "Эко монгол" МСҮТ-тэй хамтран Нийслэлийн ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтыг хариуцдаг мэргэжлийн цэцэрлэгчийг хоёр дахь жилдээ бэлтгэж байна. Сургалтад хамрагдсан 154 цэцэрлэгч өнөөдрөөс ажиллаж эхэллээ. Цэцэрлэгчид Нийслэлийн төвийн зургаан дүүргийн гол гудамжууд болох Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөө, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Олимпийн гудамж, Их монголын гудамж зэрэг 27 гудамжийн ногоон байгууламжийг хариуцан ажиллах юм. Одоогийн байдлаар мод, бут, сөөг хэлбэржүүлэлт /залуужуулах огтлол/, хаврын цэнэг усалгаа, модны тогооны хөрс сийрүүлэлт болон зүлэгт талбайн цэвэрлэгээг байнга хийх юм. Цаашид ногоон байгууламжийн арчилгааны ажлуудыг технологийн дагуу гүйцэтгэнэ гэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-аас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш