logo
АНУ-ын тэнгисийн хүчин гал сөнөөгч робот туршина

АНУ-ын тэнгисийн хүчин гал сөнөөгч робот туршина

2014/04/03
АНУ-ын тэнгисийн хүчин ирэх зун өндөр температурт тэсвэртэй гал сөнөөгч роботуудыг туршихаар болсон байна. SAFFiR хэмээх роботыг Virginia Tech болон Америкийн бусад их сургуулийн инженерүүд бүтээжээ. Роботууд хавхлагыг нээх, усны хоолойг газраас авах, чирэх болон гал руу ус цацах зэрэг үйлдлүүдийг хийх чадвартай байх гэнэ. Мөн роботуудад амьд үлдэгсдийг хайх дүрслэлийн системийг суулгасан юм байна. BBC-ийн мэдээлснээр хүнтэй ойролцоо өндөртэй SAFFiR роботын хоёр хувилбарыг ашиглалтаас гарсан USS Shadwell хөлөг онгоцон дээр туршихаар товлоод байгаа ажээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/


АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш