logo
Залуусын завгүй байх сар

Залуусын завгүй байх сар

2014/04/03

Урин дулааны улирал ирж залуучууд хувцсаа нимгэлж, ажиллах хурдаа нэмж, хотын гудамжаар урам зоригтой, өөдрөг сэтгэлтэй, нүүрэндээ инээмсэглэл тодруулан алхах залуусыг харахад үнэхээр сэтгэл хөдлөм. Залхуурхаа мэдэхгүй ажиллаж хөдөлмөрлөх, ядарсанаа үл анзаарах, завгүй өнгөрөх залуу нас хүн бүрийн хувьд хамгийн эрхэм зүйл юм. Залуучуудаа дэмжиж, тэднийг идэвхижүүлж, ажилтай орлоготой болгох, спирт биш спортыг сонгохыг уриалж, авлигагүй ариун нийгэмд амьдрах, идэвхитэй хөдөлгөөн хийж байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах эко тээврийн хэрэгслийг сонгох зөв сонголт хийхэд нь чиглүүлэх залуучуудын тодотголтой бүхий л үйл ажиллагааг зохион байгуулдаг залуучуудын төв байгууллага бол Монголын Залуучуудын Холбоо юм. Тэрээр өнгөрсөн 3-р сарыг клубуудын сар болгон зарлаж бүхий л үйл ажиллагаанд залуучуудын оролцоог нэмэгдүүлж, сонирхлоороо нэгдэх үйл ажиллагаануудыг зохион байгуулсан бол энэ 4-р сард зохион байгуулах ажлуудынх нь инфографик гарсан байна. Долоо хоног бүрийн баасан гаригт зохион байгуулагддаг “Залуу хүн” цуврал лекц 11, 18, 25-ны өдрүүдэд, “Эврика” эрдэм шинжилгээний бага хурал 16-ны өдөр, “Оны залуу-2013” лекц 22-ны өдөр Төрийн ордны их танхимд, Авлигын эсрэг илтгэлийн уралдаан, 21 аймгийн залуучуудын холбоотой 14 хоногт нэг удаа цахим хурал хийх бол “Хаврын баяр” цэнгээнт бүжгийн баярын бүртгэл, мөн Спирт үү, спорт уу аяны 2014 оны нээлтийн бэлтгэл ажиллууд энэ сард зохион байгуулагдах юм байна. Залуучууд 4-р сард үнэхээр завгүй байж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, хаврыг оюуны болон эрүүл саруул бие бялдараа хөгжүүлэхэд зориулж өнгөрүүлэх нь байна.   

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш