logo
Гуравдугаар сургуулийн барилга удахгүй ашиглалтад орно

Гуравдугаар сургуулийн барилга удахгүй ашиглалтад орно

2014/04/04
2012 оноос Сүхбаатар дүүргийн Монгол гуравдугаар сургуулийн барилга актлагдаж хүүхдүүд нь өөр сургуульд хичээллэх болсон. Харин тус сургуулийн барилгын ажлыг хийх компани шалгарчээ. Ингээд барилгыг 2015 оны есдүгээр сар гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Одоогоор гуравдугаар сургуулийн сурагчид дөрөв, 16 дугаар сургуулийн хичээлийн байранд хуваагдан суралцаж байгаа юм.

Хотын даргын захирамжаар 2013 оны төсвийн газар чөлөөлөх нөхөн олговрын зардлаас тус сургуулийн хуучин барилгыг нураах мөнгө болох 434.8 сая төгрөгийг гаргуулахаар болсон байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш