logo
Санал асуултын дүн гартал хогны ногоон уутыг үргэлжлүүлэн тараана

Санал асуултын дүн гартал хогны ногоон уутыг үргэлжлүүлэн тараана

2014/04/04
Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх үүднээс 2013 оны 09 сараас хог хаягдлын шинэ менежментийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн. Ил задгай хог хаяулахгүй, халдварт өвчнөөс сэргийлэх үүднээс хэрэгжүүлж эхэлсэн энэ ажлын хүрээнд айл өрх, албан байгууллага  бүрт сар болгон 15 ширхэг хогны ногоон уут олгож байгаа.

Энэхүү хогны ногоон уутны тараалтыг  цаашид үргэлжлүүлэх эсэхийг шийдэх санал асуултыг иргэдийн дунд явуулах тогтоолыг НИТХ-аас 3 сард гаргасан юм. Тиймээс иргэдээс санал асуулга авч, дүнг нэгтгэтэл хогны ногоон уутны тараалт хэвийн үргэлжилнэ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш