logo
А.Яценюк: Орос Украйны шинэ удирдлагуудыг шийтгэхийг хүсч байна

А.Яценюк: Орос Украйны шинэ удирдлагуудыг шийтгэхийг хүсч байна

2014/04/07

Оросын тал нийлүүлдэг байгалийн хийнийхээ үнийг бараг 2 дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасныг Украйны эрх баригчид эсэргүүцэж, хуулийн дагуу арга хэмжээ авна хэмээн анхааруулав. Украйны ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Арсений Яценюк Орос үнээ нэмэгдүүлсэн нь "эдийн засгийн түрэмгийлэл" хэмээн онцолжээ. Харин тус улсын эрчим хүчний сайд Юрия Продан байгалийн хий импортлох гэрээ байгуулахаар ажиллана гэдгээ мэдэгдээд, хэлэлцээ амжилтанд хүрэлгүйгээр Оросын тал нийлүүлэлтээ зогсоовол Украйнчууд бэлтгэлтэй байх хэрэгтэй хэмээн анхааруулсан байна.

Үнээ нэмэхээр шийдсэн нь Киев өрөө төлж чадахгүй байсантай холбоотой гэж Оросын төрийн мэдлийн Газпром компани мэдэгдээд байна. Тухайлбал Украйны Орост төлөх ёстой байгалийн хийн төлбөр 1.7 тэрбум ам.долларыг даваад байгаа аж. BBC-ийн мэдээлснээр Газпром Украйнд нийлүүлдэг байгалийн хийн үнийг 81%-иар нэмэгдүүлснээр 1,000 метр куб байгалийн хийн үнэ 485.50 ам.долларт хүрчээ.

Орос Крымийг нэгтгэснээс үүдэн баруунтай харилцах харилцаа нь хурцдаад байгаа. Үүнтэй холбоотойгоор Европын Холбоо, АНУ Оросын эсрэг  хориг арга хэмжээ авч эхлээд байгаа бол Оросын тал ч зохих алхмуудыг хийж байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш