logo
Өнөөдөр болох үйл явдлуудаас /2014.04.07/

Өнөөдөр болох үйл явдлуудаас /2014.04.07/

2014/04/07

08:00 цагаас Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн  Хангарьд ордны 14 давхарт болно. Зөвлөгөөнөөр зарим дүүргийн Засаг дарга нар тулгамдаж буй асуудлаа танилцуулж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 91040607

09:00 цагаас Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа болно. Дараа нь УИХ-ын Байнгийн хороод, ажлын хэсгүүд хуралдана.

09:00 цагаас “Г” танхимд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол шийдвэрлэж буй байдлын талаар санал солилцох, туршлага судлах, ажил хэргийн уулзалт Өргөдлийн байнгын хорооноос зохион байгуулна.

10:00 цагаас Цаазлагдсан хэлмэгдэгсдийн өндөр настан хүүхдүүд УИХ-д шаардлага тавих жагсаалыг Чингисийн талбай дээр болно.

11:00 цагаас Нийслэлийн ЕБС-ын хувийн хэвшлийн сургуулиудын захиралууд улсын сургуулиудын захиралуудтай солигдож ажиллах талаар  хэвлэлийн бага хурал Багшийн Хөгжлийн ордонд болно. Утас: 99080391

12:00 цагаас Ардчилсан намын баярын өдрийг тохиолдуулан   АН-ын Дарга МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ц.Оюундарь, Нийслэлийн АН-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар намд шинээр элссэн гишүүдэд батлах гардуулж, илтгэл тавина.  Утас 8802 8646, 88060109

13:00 цагаас “Г” танхимд Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

14:00 цагаас “Б” танхимд  Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

14:00 цагаас “В” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

14:00 цагаас 334 тоот өрөөнд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

15:00 цагаас “Г” танхимд Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан тус тус болно.

14:00 цагаас Соёл, спорт, аялал жуулчлалын яамны байранд ЭТНБ болон ССАЖЯамны хооронд хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно. Хамтын ажиллагааны Санамж бичигт ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл МЭТНБ-ын Ерөнхийлөгч Д.Загджав нар гарын үсэг зурна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш