Xbox Live үйлчилгээнийх нь нууцлал, хамгаалалтын сул талыг олж илрүүлсэн 5 настай хүүд Microsoft компани албан ёсоор талархлаа илэрхийлсэн байна. Тодруулбал Калифорнийн Сан Диего хотод амьдардаг Кристофер Вон Хассел аавынхаа хаягийг ашиглан зөв нууц үгийг нь оруулалгүйгээр хэрхэн нэвтрэх аргыг олжээ. Microsoft–ийн мэргэжилтнүүд Xbox Live–ийн энэхүү сул талыг нэн даруй зассан бөгөөд Microsoft–ийн бүтээгдэхүүнтэй холбоотой асуудлуудыг олж илрүүлсэн хүмүүст талархлаа илэрхийлэх зорилгоор нээсэн онлайн хуудсандаа Кристоферийн нэрийг оруулсан байна. Мөн түүнийг 50 ам.долларын 4 тоглоом болон Xbox Live-ийг бүтэн жил үнэгүй ашиглах эрхээр шагнажээ. Кристофер хүү нэвтрэх хэсэгт буруу нууц үг оруулсны дараа нууц үгийг баталгаажуулах хоёр дахь хэсэг гарч ирдгийг олж анзаарсан аж. Улмаар space bar буюу үг хооронд зай авдаг товчлуурыг дарж тэрхүү зайг дүүргэвэл аавынхаа хаягаар нэвтэрч болдгийг олж мэджээ. Үүний дараа түүний аав Роберт Xbox Live-д ямар сул тал байгаа талаарх дэлгэрэнгүй мэдээлийг Microsoft-д илгээсэн аж.
РАЛЬДИЙ.А shuum.mn/
РАЛЬДИЙ.А shuum.mn/