Энэтхэгт парламентын сонгуулийн эхний шатны санал хураалт даваа гарагт эхэллээ. Энэ удаагийн сонгуульд үндэсний үзэл баримтлалтай, сөрөг хүчний Энэтхэгийн Ардын Нам ялах магадлал илүү өндөр гэдэг нь санал асуулгуудын дүнгээс харагдаж байна. Тус намын удирдлагууд ялалт байгуулбал эдийн засаг, дэд бүтцээ сайжруулж, авлигын эсрэг дорвитой алхам хийхээ амлажээ. Харин эрх баригч Конгресс нам дахин ялбал "хүртээмжтэй өсөлт" –ийг бий болгохоо амласан байна.
Авлигаас гадна инфляцийн асуудал хамгийн их хөндөгдөж буй энэ удаагийн сонгуульд оролцож саналаа өгөх эрхтэй Энэтхэгчүүдийн тоо 814 саяд хүрсэн байна. Энэ нь 2009 оны сонгуулийн үетэй харьцуулахад сонгогчдын тоо 100 саяар өссөн дүн болж байгаа юм. Энэтхэгийн парламентын доод танхим буюу Лок Сабха нь 543 суудалтай бөгөөд аливаа нам, эвсэл засгийн газраа байгуулахын тулд доод тал нь 272 суудал авах шаардлагатай ажээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/