logo
Цэцэрлэгүүдийг хууль бус хураамж авахгүй байхыг анхаарууллаа

Цэцэрлэгүүдийг хууль бус хураамж авахгүй байхыг анхаарууллаа

2014/04/11
МХЕГ-аас улсын үйл ажиллагаа явуулж буй сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж байгаа. Шалгалтын явцад Сүхбаатар дүүргийн 160 дугаар цэцэрлэг зарим эцэг, эхчүүдээс бэлэн мөнгө хураан авч байгааг шалгаж өгөх хүсэлт ирсний дагуу хянаж үзэхэд Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.7–т заасны дагуу хуульд заагаагүй төлбөр хураамж авсан болох нь тогтоогдсон. Иймд  авсан төлбөр хураамжээ  энэ сарын 5-ны дотор буцаан олгох шийдвэр гаргасан.
 
Уг шийдвэрийн дагуу тус цэцэрлэгийн удирдлага хууль бус хураан авсан бэлэн мөнгийг эцэг, эхчүүдэд буцаан олгож, цаашид хууль бус төлбөр хураамж авахгүй байхыг нийт багш нартаа үүрэг болгожээ.
 
Тус цэцэрлэгийн эцэг, эхийн зөвлөлийн хурлаас бүлгүүдийг камержуулах санаачилга гаргаж, нийт 320 хүүхдээс 226 нь дэмжсэн санал гаргаснаас 97 хүүхдийн эцэг, эхүүд бэлнээр 2.788.000 төгрөгийг эцэг, эхийн зөвлөлд хураалгасан байжээ. Цаашид эцэг эх, асран хамгаалагчдаас хуульд заагаагүй төлбөр хураамж авахгүй байх, байгууллагынхаа үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтаа сайжруулахыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас нийт цэцэрлэгийн удирдлагуудад зөвлөж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш