logo
Дахиад л 9 сарын 11

Дахиад л 9 сарын 11

2011/09/12
АНУ есдүгээр  сарын 11-ний аймшигт халдлагыг огт мартаагүй. Дэлхий нийтээр зүрх шимшрэн байж цэнхэр дэлгэц ширтэн, утаа тоосон дарагдсан, уй гашууд автсан америкчуудыг хүндлэн ажиглаж байлаа. Манай сайтын хамт олон энэ удаа тэрхүү аймшигт явдалд дүгнэлт өгөх ч юм уу эсвэл болсоныг дахин өгүүлэх гэсэнгүй. Олон мянган хүний амь насыг авч одсон гэмт халдлагаас хойш нэг жилийн дараа монголын зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацагдаж байсан нэгэн нийтлэлийг та бүхэндээ хүргэхийг хүслээ. Монгол Улсын өнөөгийн ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн бичсэн "Дахиад л 9 сарын 11" нийтлэлд тухайн үеийн америк орны өнгө төрх хэрхэн хувирч, айдас түгшүүрийг ардаа хийж, ард олон нийтээр хэрхэн сэтгэл нэгдэн ажиллаж хөдөлмөрлөж байсныг өгүүлсэн тус нийтлэлийг уншаарай. Хүмүүс хэзээ ч эгэл ардуудын цусаар бичигдсэн түүхийг мартдаггүй билээ.
Дахиад л 9 сарын 11

Би хүүхдийн сүүний газар руу давхиж явлаа. Машины радиогоор "Дэлхийн худалдааны төвийн нэгийг дөнгөж сая онгоц мөргөлөө. Утаа гарч байна" гэх яриа сонсогдов. Уг явдлыг нүдээр харсан бололтой испани аялгуутай эр "Жижгэвтэр онгоц нисч ирээд тэр байшинг мөргөсөн. Дэлбэpэлтийн чимээ их тод сонсогдсон" гэж ярилаа. Хийх юмаа олж ядсан овилгогүй нэгэн, эсвэл сониуч жуулчин нисч яваад онгоцтойгоо өндөр байшин руу орж дээ, хөөрхий гэсэн шүү юм толгойд зурcxийнэ. Yйл явдлыг газар дээрээс нь дамжуулж байcан сурвалжлагч ч нэг тиймэрхүү өнгөөр ярьж байна.

Гай болж нөгөө сүүний газрынхаа гудамжийг би олохоо байчихлаа. Төөрч мунгинаад хэсэг хугацаа алдав. Гэтэл сурвалжлагчийн дуу чангарч "Хоёр дахь онгоц нөгөө өндрийг нь мөргөчихлөө, бөөн галт бөмбөлөг, дэлбэрэлт, бархираан шуугиан юу болох нь энэ вэ, байшин мөргөсөн онгоц бол том суудлынх" гэж ирээд ярив. Цагийн зүү өглөөний 9.05-ыг заана.

Дэлхийн худалдааны төвийн өмнөд цамхгийг хоёр дахь онгоц мөргөсөн тэр мөчөөс хойш хэдхэн хормын дотор Амeрик орон өөрчлөгдсөн. Тэнд байсан хүн бүр, түүнийг үзсэн, харсан сонссон бүхэн өөрчлөгдсөн. Магадгүй тэр үйл явдал дэлхийн хүн бүрийн амьдралын горимд өөрчлөлт оруулсан ч байж болох. Амeрик орны түүхэн дэх хамгийн урт хамгийн эмгэнэлтэй нэг өдөр ингэж эхэлсэн.

2001 оны 9 дугээр сард болсон үйл явдлын тухай бүтэн жил шахам ярьж байна. Энэ яриа өндөрлөх шинж алга. Тэр өглөөнөөс эхлэн хүн төрөлхтөн хөгжлийнхөө нэгэн ээдрээтэй, шинэ шат руу орсон уу, эсвэл хүний нийгэм гэдэг чинь ийм олон өнгөтэй, олон янзын хэмнэлтэй юмуу бүү мэд. Юyтай ч Кофи Аннан гуaй, ноднин жил Hобeлийн шагнал гардах ёслол дээрээ "XXI зуунд хүн төрөлхтөн галтай хаалгаар орлоо." гэж дүгнэсэн.

Дэлгэрэнгүйг ЭНД-ээс уншина уу....
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш