АНУ-ын Murfreesboro дахь Арканзасын эрдэнийн чулуун цэцэрлэгт хүрээлэнд эрдэнийн чулуу хайхаар олон америк гэр бүл "Нинжа"-гийн амьдралын зам мөрийг хөөн очдог байна. Учир нь энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь АНУ-д үйл ажиллагаа явуулдаг, олон нийтэд нээлттэйгээр эрдэнийн чулуу олборлодог цорын ганц газар гэнэ. Тус цэцэрлэгт хүрээлэн нь 370 орчим га газрыг эзэлдэг эрүүл болон хагалсан газар хослосон дэлхийн цорын ганц эрдэнийн чулууны цэцэрлэгт хүрээлэн юм. Дэлхийн Байгаль хамгаалах олон улсын байгууллагаас энэ цэцэрлэгт хүрээлэнг байгалийн дурсгалт газар гэж бүртгэсэн байдаг аж. Тэндээс ягаан болор, анар, перидот, хаш, гартаам, шохойн жонш, барит болон кварц зэрэг байгалийн ховор үнэт чулуу олсон тохиолдол хэдэн арваараа бүртгэгджээ. Хамгийн сүүлийн тохиолдол гэхэд л, Оклахома хотын 14 настай Тана Клаймөр тус цэцэрлэгт хүрээлэнгээс 3.85 каратын очир эрдэнийн чулуу олжээ. Тэрээр олзондоо итгэж ядахдаа ааваасаа би зүүдлэж байгаа биш биз дээ гэж асуусан аж. Охины олсон усны дусал мэт хэлбэртэй шар эрдэнийн чулуу нь үрлэн чихрийн хэмжээтэй байсан гэнэ. Тэрээр олзоо 20000 доллараар зарсан байна.