logo
Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 19 хувиар буурчээ

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 19 хувиар буурчээ

2014/04/15
Энэ оны нэгдүгээр улиралд улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 1.1 их наяд төгрөгт хүрчээ. Үүний 990 тэрбум төгрөгийг татварын орлогоос бүрдүүлсэн байна. Үүний 29 хувийг Нэмэгдсэн өртгийн албан татвар, 19 хувийг Нийгмийн даатгалын шимтгэл, 13 хувийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, 11 хувийг Хувь хүний орлогын албан татвар, 10 хувийг Онцгой албан татвар, долоон хувийг Гадаад худалдааны татвараас бүрдүүлсэн бол, үлдэх татварыг өмчийн болон бусад татвараас төвлөрүүлжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 19 хувиар, Нэмэгдсэн өртгийн албан татвар дөрвөн хувиар буурсан таагүй үзүүлэлт гарсан ч, бусад төрлийн татвар ялимгүй өссөнтэй холбоотойгоор татварын нийт орлого өнгөрсөн оныхоосоо 0.7 хувийн өсч 990 тэрбумд төгрөгт хүрсэн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш