logo
Бүртгэлийн үйлчилгээг хорооноос авах боломжтой боллоо

Бүртгэлийн үйлчилгээг хорооноос авах боломжтой боллоо

2014/04/22

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Бүртгэлийн хэлтэс иргэний улсын бүртгэлийн зарим нэг төрлийн бүртгэлийг хорооноос үзүүлэх ажлыг эхлүүлэхтэй холбоотойгоор хороодын Засаг дарга болон зохион байгуулагч нарт иргэний улсын бүртгэлийн чиглэлээр сургалт зохион байгууллаа.

Уг сургалт нь хорооноос иргэний улсын бүртгэлийн үйлчилгээг үзүүлэх, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, иргэдийг мэдээ, мэдээллээр хангах зэрэг дэмжлэг үзүүлж хамтран ажиллахад оршиж байгаа юм.

Сургалтад НЗДТГ-ын НУЗХ-ийн дарга Ү.Ганболд, НУБГ-ын Захиргааны хэлтсийн дарга Б.Байгалмаа, Бүртгэл статистикийн хэлтсийн дарга Н.Наранцэцэг, дүүргийн Бүртгэлийн хэлтсийн дарга Г.Баатарзориг, Захиргаа хуулийн хэлтсийн дарга Б.Ганбаатар болон хороодын Засаг дарга, зохион байгуулагч нар оролцов.

Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хөнгөн шуурхай болгох, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Улсын Бүртгэлийн Ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хамтарсан санамж бичгийн дагуу Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбож өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 9, 10, 11, 12, 13 дугаар хороог мэдээллийн нэгдсэн санд холбосон улсын бүртгэлийн таван төрлийн үйлчилгээг хийхээр болжээ. Үүнд, Гэрлэсний бүртгэл, гэрлэлт сэргээлтийн бүртгэл, гэрлэлт цуцласны бүртгэл /шүүхийн журмаар/, иргэний үнэмлэхийн лавлагаа олголт, байнгын оршин суугаа хаягийн бүртгэлийг тус тус хөтлөх юм байна.

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш