logo
Гайхамшигт Савантчууд...

Гайхамшигт Савантчууд...

2014/05/09

Гадны нөлөөлөл, гэнэтийн ослын улмаас авсан тархины гэмтэл зарим хүний ер бусын гоц чадвар, суу билэг илрэх үзэгдлийг шинжлэх ухаанд Савантын үзэгдэл гэх бөгөөд тийм хүмүүсийг Савантчууд хэмээн нэрийдмой. Тэдний дунд ой тогтоох ер бусын чадвар, зураг зурах, аливааг тооцоолох, зөгнөх, харь хэлээр ярих зэрэг чадварууд бүхий олон арван хүн байдаг гэнэ. Энэхүү гайхамшигт Савантчуудаас цөөн хэдийг та бүхэндээ танилцуулъя.

1. Орландо Серелль

Бейсбол тоглож байгаад тархиндаа гэмтэл авсан тэрээр амьд тооны машин гэсэн үг. Орландо Серелль тэрхүү гэмтлийн улмаас гайхалтай хурдан боддог, цаг агаарыг хүртэл тооцоолж хэлдэг хосгүй чадварыг олжээ. Түүнтэй ижил хурдан тооцоолох чадвартай хүн 1700-гаад оны үед Англид амьдарч байсан гэх бөгөөд тэрээр төрөлхийн тархины гажигаасаа болж гоц чадварыг эзэмшсэн нэгэн байжээ.

 

2. Кен Уолтерс

Америкийн видео тоглоомын “EA Games” компанийн ажилтан Кен Уолтерс нэгэн удаа ачааны өргөгч машины осолд орсны улмаас тархинд нь цус харваж үүнээс улбаалан биеийн эд, эс нь саажиж эхэлсэн аж. Саа өвчнөөр өвдөж эхэлснээ мэдсэн Уолтерс хэл ярианы засал хийлгэх эмчилгээнээс эхлээд саа өвчнөөсөө хэсэгчлэн салах арга замыг эрэлхийлж олон төрлийн эрчимт эмчилгээ хийлгэсний дараа тархины гэмтэл нь эд, эсээ өөрөөрөө нөхөн төлжүүлж, тархины эрүүл хэсгийнхээ эд эсийг улам сэргээж байгаа тухай түүнд эмч нар нь хэлжээ. Тэрээр үүндээ өөрөө ч итгэхгүй байсан бөгөөд урлаг сонирхдоггүй байсан Кен гартаа харандаа барьж янз бүрийн өгүүлэмж, дүрслэл бүхий гайхалтай зургуудыг зурах болжээ.

 

3. Пип Тейлор 

Пип Тейлор эмнэлэгт хүргэгдэж, хэдэн цагийн дараа ухаан оржээ. Эмч нар түүнийг долоо хоног эмчилсний дараа эмнэлгээс гаргасан ч нөхөн сэргээх эмчилгээнд багадаа л хагас жилийн хугацаа шаардагдана гэж сануулсан байна. Гэртээ гарсан хойноо нэг өдөр Пип мөн л зураг зурмаар санагдаж, харандаа шүүрэн авчээ. Гэтэл урьдын адил эв хавгүй, эрээчсэн зүйл биш, харин жинхэнэ зураг амилсан гэнэ. Ингээд тэрбээр өдөрт дөрвөн хөрөг зураг зурж, хувийн захиалга ч авдаг болжээ. Пиптэй тохиолдсон энэхүү гайхалтай тохиолдлыг Савантын олдмол хам шинж гэж нэрлэдэг. Гэмтлийн дараах хам шинж хэмээн эмч нар дүгнэж байгаа аж. Ийм хам шинжийн үед тархи гавландаа гэмтэл авсан эсвэл энэ төрлийн өвчнөөр өвдсөн хүмүүс “Суу билгийн арал” буюу нэг ба хэд хэдэн салбарын мэдлэгийг асар ихээр, гэнэт хуримтлуулдаг гэнэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш