logo
Үйлдвэрлэл эрхлэгчид туршлага солилцлоо

Үйлдвэрлэл эрхлэгчид туршлага солилцлоо

2014/04/25

Сүхбаатар дүүргийн мод модон эдлэлийн үйлдвэрлэл эрхлэгч иргэд Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн 2014 онд хийж хэрэгжүүлэх ажлын хүрээнд БНХАУ-ын Эрээн хотын Олон улсын дээд сургууль дээр анх удаа болж буй Модон эдлэлийн сургалтад амжилттай суралцаад ирлээ.

Сургалтад хамрагдсан үйлдвэрлэл эрхлэгчид Өвөрмонголын Газар тариалангийн их сургуулийн багш Ph.D Чийн Лун мод, модон эдлэлийн түүхэн хөгжил, технологи, тоног төхөөрөмж, материалын талаар онолын хичээлд суралцан зохиомол хавтан буюу ДСП хавтан, модон тавилга үйлдвэрлэл, хус модыг боловсуулсан хуудсан модон материалын үйлдвэрүүдтэй танилцаж сүүлийн үеийн тоног төхөөрөмж, технологитой танилцаж дадлага хийснээр мод, модон эдлэлийн үйлдвэрийн дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаа, тоног төхөөрөмжтэй танилцсан байна.

Сургалт ЖДҮ-ийг дэмжих төв болон Олон улсын дээд сургуулийн батлагдсан сургалтын хөтөлбөрийн дагуу мод, модон эдлэлийн сургалт онолын хичээл болон үйлдвэртэй танилцах, дадлага хийх гэсэн хоёр хэлбэрээр явагдаж суралцагчид гэрчилгээ гарджээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш