Ливийн удирдагч Муаммар Каддафи засгийн эрхнээс түлхэгдээд 20-иод хонож байна. Гэсэн хэдий ч өвгөн дарангуйлагч хаана нуугдаж байгаа нь тодорхойгүй хэвээр байгаа. Ливийн хөрш Алжир, Нигер улсууд байр сууриа илэрхийлээгүйг эс тооцвол Африкийн хөрш орнууд Ливийн шинэ засгийн газрыг хүлээн зөвшөөрөөд байгаа. Өөрөөр хэлбэл Каддафи ганцаардлаа гэсэн үг юм. НАТО-гийн цэргийн ажиллагааг зарим Африкийн орнууд эсэргүүцэж байсан ч шинэ засгийн газартай хамтарч ажилласан нь дээр гэж үзэх болжээа. Нэгэнт Каддафи унах нь тодорхой болсон. Каддафиг улс орондоо орогнуулах нь хөрш улс орнуудад эрсдэлтэй. Цаашлаад олон улсын хамтын нийгэмлэгээс тусгаарлагдаж, ганцаардах аюултай болоод байгааг Африкийн эрх баригчид ойгож байгаа юм. Каддафи цагтаа Африк хөршүүддээ их өглөгч ханддаг байсан нэгэн. Африкийн холбоо ч Каддафигээс санхүүгийн дэмжлэг авдаг байжээ. Гэсэн ч одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн учир Африкийн холбоо ч, Арабын лиг ч Каддафитай зууралдах нь эрсдэлтэй гэж үзэх болжээ.
2008 онд ноён Каддафи Африкийн удирдлагуудтай уулзсаныхаа дараа өөрийгөө King of King буюу хаадуудын хаан гэж өргөмжилж бусдын дургүйг хүргэж байжээ. АНУ гэдэг шиг бараг өөрийгөө Африкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч мэтээр загнасан нь Африкийн удирдагчдын дургүйг хүргээд авсан. Одоо Каддафиг гэх холбоотон, ойрын харилцаатай улс байхгүй болсон учир Каддафи Ливидээ орогнож байгаа байх гэж Африк судлаач Томас Каргил үзэж байна.
Shuum.mn