logo
Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2014/05/12

Өнөөдрийн байдлаар Хэнтэй нуруунаас усжих Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Туул, Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчимд усны түвшин өнгөрсөн өдрүүдэд хоногт 5-25 см нэмэгдэж Хэрлэн Мөнгөнморьт орчмоор үерийн түвшинд дөхөн үерлэж байна. Хангай нурууны арын Идэр, Урдтамир, өврийн Буянт, Хожуул, Завхан, Байдраг, Хэнтэй нурууны баруун хажуугийн Хүдэр, Шарын гол, Сэлбэ, Улиастай, зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Хэрлэн, Их хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг орчимд болон Алтай нурууны Буянт, Увс нуурын савын Хархираа, Түргэн болон Сэлэнгэ мөрний адаг хэсгээр олон жилийн дундаж түвшинг 20-55 см давсан байна. Иймд дээрх голуудын сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг хаврын шар усны үерээс болгоомжтой байхыг зөвлөж байна.

Ус судлалын сектор
2014-05-12

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш