logo
Нийслэлийн хэмжээнд 163.819 мод тарилаа

Нийслэлийн хэмжээнд 163.819 мод тарилаа

2014/05/13
Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр буюу 2014 оны 05 сарын 10-ны өдөр Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд 985, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн  1600, Баянгол дүүрэг 2440, Баянзүрх дүүрэг 1791, Сонгинохайрхан дүүрэг 18017, Сүхбаатар дүүрэг-2520, Чингэлтэй дүүрэг-16232, Хан–Уул дүүрэг-10234, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл-50.000, ногоон байгууламжийн үзэсгэлэнгийн үеэр  иргэд 60.000 ширхэг мод худалдан авч, нийслэлийн хэмжээнд энэ өдрүүдэд нийт 163.819 мод тарилаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Анкарагийн гудамж, Явуухулангийн цэцэрлэг, Самбуугийн гудамж, Туул голын хөвөө, Чингэлтэй хайрхан уул, нийтийн эзэмшлийн гудамж талбайд байгууллага, аж ахуйн нэгж, сургууль цэцэрлэг, хороо, иргэд шинээр   шинээр мод тарьсан. Мөн “Экологийн зон оюу” ТББ  150 хүний бүрэлдэхүүнтэй оролцож 500 мод тарьсан байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, харьяа газрууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж бүх нийтээр мод тарих өдрийн арга хэмжээнд нэгдсэн зохион байгуулалттайгаар идэвхитэй оролцлоо гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш