logo
Гэр бүлийн хоёр бие биенийхээ дуртай зүйлийг хорьж цагдах нь буруу

Гэр бүлийн хоёр бие биенийхээ дуртай зүйлийг хорьж цагдах нь буруу

2011/09/13
Хүн болгонд өөрийн гэсэн идэх дуртай зүйл, амттан гэж байдаг шүү дээ. Харин идэх дуртай зүйлийг нь хорино гэдэг хэцүү. Үнэхээр хорихоос өөр аргагүй тохиолдолд нэн ялангуяа эрүүл мэндтэй холбоотой асуудлаар бол бас нэг өөр хэрэг. Харин ямар ч шалтгаангүйгээр өөрийнхөө хүсэл сонирхолд нийцүүлэн хайртынхаа "дуртай зүйлээ идэх" гэсэн хүслийг нь бүү хориорой.

Ер нь эрчүүд:
- Хурц, эсгэлэн,
- Махан хоол тэр дундаа загас, тарваганы мах, утсан мах, тахианы маханд,
- Давсалсан самар,
- Шарсан төмс,
- Бяслаг,
- Халуун ногоо,
- Хийжүүлсэн ундаа,
- Цагаан идээ, нэн ялангуяа айрганд дуртай байдаг.

Харин эмэгтэйчүүд:
- Чихэрлэг, нялуун
- Амттаны төрлийн бүх зүйлд нэн ялангуяа шоколад, зайрмаг, амтат бялуу, чихэр гэх мэт.
- Жимс жимсгэнэ,
- Жимсний бүх төрлийн жүүс,
- Гахай болон тахианы мах,
- Шарсан зайдас,
- Йогурт,
- Давсалсан самарт мөн адил нугасгүй байдаг.

Дашрамд хэлэхэд хэрэв та хэн нэгэн залуу, бүсгүйд ухаангүй дурлаад түүнийгээ ходоодоор нь ч болов өөртөө татаж, нэг алхам ч гэсэн урагшаа шат ахихыг хүсч байгаа бол дээр нэр дурьдсан хүнсний бүтээгдэхүүнээс болзсон үедээ эсвэл санаандгүй тааралдсан үедээ авч өгвөл тэрбээр их баярлаж, та ч гэсэн түүнийг баярлуулсандаа сэтгэл хангалуун байх болно.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш