logo
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2014/05/14
Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хэнтэй нуруунаас усжих Шарын гол, Онон, Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см, Ерөө гол Дулаанхаан сум орчимд 70 см, Сэлэнгэ мөрний цутгал гол болох Зэлтэр гол Түшиг сум орчимд 25 см тус тус нэмэгдэж, Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчмоор үерийн түвшинг 5 см давсан бол Ерөө голын адгаар үерийн түвшинд дөхөн үерлэж байна.

Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хангай нурууны арын Идэр, Урдтамир, өврийн Буянт, Хожуул, Завхан, Байдраг, Онги, Хэнтэй нурууны баруун хажуугийн Хүдэр, Шарын гол, Сэлбэ, Улиастай, Туул, зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Хэрлэн, Их хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг орчимд болон Алтай нурууны Буянт, Увс нуурын савын Хархираа, Түргэн, Сэлэнгэ мөрний дунд болон адаг хэсгээр олон жилийн дундаж түвшинг 10-70 см давсан байна. Иймд дээрх голуудын сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
 
Ус судлалын сектор
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш