Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажил энэ сарын 31-нд дуусна. Тээврийн хэрэгслийн татвар, төлбөр хураах ажлыг иргэдэд аль болох чирэгдэлгүй хүргэх зорилгоор дүүрэг бүрт нэг цэгийн үйлчилгээ ажиллуулж байгаа. Нийслэлийн хэмжээнд 25 байршилд нэг цэгээр үйлчилгээ үзүүлж байна. Мөн нийслэлийн Татварын газраас тээврийн хэрэгслийн татвар, төлбөр хураах ажил дуусах гэж байгаатай холбогдуулан Сүхбаатар дүүргийн 3-р хороо АСА циркийн өргөтгөл, Авто тээврийн үндэсний төвийн шилжилт хөдөлгөөний байранд нэг цэгийн үйлчилгээг нээж амралтын өдрүүдэд 09:00-18:00 хүртэл ажиллуулахаар болжээ. Энэхүү нэг цэгийн үйлчилгээгээр тээврийн хэрэгслийн эзэмшигч та бүхэн дүүрэг харгалзахгүйгээр үйлчлүүлэх боломжтой юм.