logo
Унадаг дугуйн линзингийн үйлчилгээг нэвтрүүлэх хүсэлт гаргалаа

Унадаг дугуйн линзингийн үйлчилгээг нэвтрүүлэх хүсэлт гаргалаа

2014/05/15

Монголын Залуучуудын Холбоо “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг дэмжигч байгууллагуудтай хамтран УИХ-д өргөн барьж, нийслэлийн төсөвт суулгаж, энэ онд нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд батлагдан, хэд хэдэн газар унадаг дугуйн зам барихаар болсон. Залуучуудад унадаг дугуйн хэрэглээг хэвшил болгох спирт биш спортыг сонгох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх гээд нөхцөл боломжоор хангах ажлуудыг унадаг дугуйн төслийн багийнхан судлаад, хийгээд явж байгаа юм.

Саяхан МЗХ, замын цагдаагийн газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг олон нийтэд таниулж, мэдээлэл сурталчилгааг хамтран явуулах, замын хөдөлгөөний дүрэм, осол эндэлгүй зорчих, аюулгүй байдлын талаарх мэргэжлийн зөвлөгөө, мэдээ мэдээллийг боловсруулан МЗХ-ны МСОНХГ-аар дамжуулан олон нийтэд хүргэх, жолооны сургалтанд дугуйтай зорчигчтой хэрхэн харьцах талаар сургалтын модуль оруулах гэх мэт олон талаар хамтарч ажиллахаар болсон байна.

Мөн унадаг дугуйн лизингийн үйлчилгээг нэвтрүүлэх хүсэлтийг Хаан, Голомт, Улаанбаатар, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудад, даатгалын үйлчилгээ нэвтрүүлэх хүсэлтийг Монгол даатгалд хүргүүлсэн байна. МЗХ залуучуудыг спортод элэгтэй болгох бүхий л ажлыг 2012 оноос эхлэн хийж, олон аянуудыг өрнүүлж, сошиал ертөнцөөр залуучуудыг тасралтгүй уриалж байдаг нь МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат өдөр бүр спортын тухай жиргэдэг бөгөөд өнөөдөр “Залуус эрүүл мэндийн даатгалаараа фитнесд явдаг, спортын тоног төхөөрөмж, дугуй НӨАТ гааль төлдөггүй, gym орлогын татвар төлдөггүй болохыг дэмжье” гэсэн байсан юм. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш