logo
Хэрэглэгчдэд үйлчлэх төвийг танилцууллаа

Хэрэглэгчдэд үйлчлэх төвийг танилцууллаа

2014/05/16
Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газар болон салбар компаниуд Ус сувгийг удирдах газрын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт хийхтэй холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нэгдсэн уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тарифын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга М.Мөнхтулга, Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн менежер Б.Өнөрцэцэг, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн дарга С.Төмөрхүү, “Улаанбаатар дулаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн дарга Р.Хайдав нар илтгэл тавилаа. Илтгэлд Нэг худалдан авагчийн загвар, Хэрэглэгчдэд үйлчлэх төв байгуулсан туршлага, иргэдэд хүргэх үйлчилгээг хэрхэн чанартай шуурхай болгож байгаагаа танилцуулж цаашид хийх ажил,  давуу болон сул талуудынхаа талаар санал солилцсон юм.

Хотын ерөнхий менежер Б.Бадрал “Орон сууц  нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудыг 2014 оны 09 сарын 15-с татан буулгаж ОСНААУГ-ын салбар “Хэрэглэгчдэд үйлчлэх төв” болгон өөрчилж операторын системд шилжүүлж байгаа. Операторын системд шилжүүлснээр худалдан авагчийн нэг загварт шилжинэ.

Операторын системд шилжин Хэрэглэгчдэд үйлчлэх төв болсон учраас үйлчилгээнийхээ хүрээг тодорхой болгон, хил заагаа тодорхойлж, хэрхэн яаж ажиллах стратегиа боловсруулан, гүйцэтгэлийн үндсэн үзүүлэлт,  эрсдлээ нарийн  тооцон 9 дүгээр сарын 15 буюу халаалтын улирал эхлэхэд ажлаа жигдрүүлсэн байх шаардлагатай. Энэ шаардлагыг хангасан эсэхэд Захирагчийн ажлын албанаас хяналт тавина. Тиймээс ажлын нарийн хуваарь гаргаж цаг хугацаандаа багтаан бэлтгэлээ хангахыг санууллаа. Мөн дэлхийн бусад орнууд аль хэдийн үйлчилгээний байгууллагын систем рүү шилжээд байхад манайд энэ ажил хэтэрхий хоцорч хийгдэж байгаа. Үйлчилгээ үзүүлдэг байгууллага гэдгийг бүгд ойлгон нэгдэж ажиллах хэрэгтэйг байгааг онцолсон. Оролцогчид ч хамтран үр дүнд хүрэхийн төлөө нэгдэн ажиллахаа хэллээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш