МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2003 онд ОХУ-д тавьсан их өрийг тэглэх ажлыг амжилттай хийж гүйцэтгэж түүхэн гавьяа байгуулж байв. Гэтэл сүүлийн үед Н.Энхбаяр нь их өрийг тэглэх нэрээр улс төрийн шоу хийсэн, их өрийн үлдэгдэл болох бэлнээр төлсөн 250 сая ам.долларын учир олдохгүй байгаа зэргээр бичигдэх болов. Энэ талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай цөөн хором ярилцлаа.
-Их өртэй холбоотой асуудал дахиад л сөхөгдөж эхэллээ. Тухайн үеийн ОХУ-ын Ерөнхийлөгч асан Д.Медведев энэ асуудалд бүрэн цэг тавьж мэдэгдэл хийж байсан ч их өртэй холбоотой зарим асуудал сөхөгдсөөр байгаа нь ямар учиртай вэ?
-Тухайн үед их өрийг тэглэх ажлын явцтэй холбоотой мэдээллийг нээлттэй өгч байсан. Нэхэн санавал их өрийн,асуудлыг улс төрийн аргаар шийдэх болон хамтарсан үйлдвэрүүдийн өрийг шийдэх, их өрийг бүхэлд нь шийдэх ажлын хэсэг ажилласан. Ингээд нэгдсэн тохиролцоогоор Монголын талаас ОХУ-д төлөх 11.4 тэрбум шилжих рублийн өрийг 98 хувийг нь чөлөөлөөд үлдсэнийг нь бэлэн төлбөр хийж барагдуулах замаар шийдэхээр тохиролцож хэрэгжүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, их өрийн 98 хувийг тэглэсэн. Үлдсэн 2 хувийг ч гэрээний ёсоор барагдуулж дууссан. Нэгэнт болсон бодит үнэнийг одоо хэн ч баллуурдах гээд чадахгүй шүү дээ. “Монросцветмет”-тэй холбоотой өр бол үнэн хэрэг дээрээ улс хоорондын өртэй холбоогүй. Тусдаа яригдах асуудал. Тухайн үед их өрийг тэглэх багц асуудлуудад оруулж байсан ч үнэндээ тусдаа яригдах асуудал гэж ойлгож байна. Тодруулбал, тус компанийн тухайн үеийн удирдлагуудын идэвхи санаачилгаар шийдэгдэх асуудал байсан юм.
-Тухайн үед өр дарагдсан эсэхийг шалгах хэд хэдэн намын төлөөлөл багтсан ажлын хэсэг гарч баталгаажуулж байсан санагдана. Гэтэл яагаад одоо хэр нь өр дарагдаагүй гэх мэдээллийг зориуд цацаж, тараагаад байгаа юм бол. Хэрэв их өр дарагдаагүй, үлдсэн 2 хувийг төлөх 250 сая ам.доллар төлөгдөөгүй гэж үзвэл тухайн үед хяналтаар ажиллаж байсан ажлын хэсгийнхэн юу хянасан болж таарч байна вэ?
-Тухайн үед ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев их өрийн 98 хувь нь тэглэгдсэнээс үлдсэн хоёр хувийг нь Монголын тал төлсөн гэж нотолж ярьсан. Тиймээс өр тэглэгдээгүй гэсэн асуудал яригдах учиргүй юм. Тухайн үед УИХ-аас улс төрийн бүх намын төлөөлөл орсон ажлын хэсэг гарч тооцоо үндэслэлийг үзэж танилцаад "Хууль, дүрмийн дагуу хийгдсэн байна. Ямар нэгэн эргэлзэх зүйл алга" гэдгийг нотолж баталгаажуулсан байдаг. Түрүүн хэлсэн. Одоо хэвлэлээр яригдаад байгаа 180 сая ам.долларын тухайд Монголросцвет¬мет нэгдэл, Эрдэнэт үйлдвэртэй холбоотой. Их өрийн нэг хэсэг хэмээн тайлбарлаж байгаа нь тухайн үед их өрийг тэглэх багц асуудлуудад оруулж байсантай холбоотой. Түүнээс биш улс хооронд тавьсан өрөөс ангид. Ер нь их өртэй холбон гаргаж ирж байгаа асуудлууд нь өөрсдийнх нь ярьж, бичиж байгаагаар зүгээр л улс төрийн ашиг сонирхолтой холбоотой. Тухайн үед Монголын ард түмний нүдний өмнө энэ бүх үйл ажиллагаа болоод өнгөрсөн. Нууцаар, хаалттай хийсэн зүйл ердөө ч үгүй. Тэр ч бүү хэл бусад улс төрийн намуудын төлөөлөл ажлын хэсэгт орж хяналт шалгалтаа хийж байсан тухай түрүүн би хөндсөн.
- Тавантолгой, Оюутолгойн хувьд их өрийг тэглэснээр өрөнд алдчихалгүй авч үлдсэн гэдэг яриа бий?
-Тухайн үед Монгол Улсыг өртэй хэвээр нь байлгах сонирхол Оросын талын зарим хүмүүст байсан нь тодорхой харагддаг юм. Үнэндээ их өрийг ОХУ-д ашиггүйгээр шийдлээ хэмээн улстөржүүлэх, “Буцаая, өртэй хэвээр нь байлгая” гэсэн санал олонтаа гарч байсан. Тэр дундаа ОХУ-ын Төрийн ДУМ-ын нөлөө бүхий улс төрийн хүчнүүдээс байнга асуулга тавьдаг байсан тухай би сонсож байсан. Гэсэн ч Монгол Оросын найрамдалт харилцаа, дээр нь тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр амжилттай хэлэлцээр хийж Монголчуудыг их өрөөс салгаж эдийн засгийн тусгаар тогтнолыг баталгаатай болгосон шүү дээ. Үнэндээ бид их өрийг тэглэж чадаагүй бол Оросууд Тавантолгой, Оюутолгойг барьцаалах байсан байж болох юм. Харин тэгтэл Оросын өрийн асуудал шийдэгдээд, эдийн засгийн тусгаар тогтнолын асуудлаа монголчууд шийдчихсэн учир нөлөөлөх хөшүүрэггүй болчихсон хэрэг.
-Их өрийг тэглэх үйл явцыг өмчирхөх гэсэн санаа эрх бүхий намуудын дунд гарч байсан. Одоо харахад энэ нь аль нэг улстөрч, намын нэр хүндийг унагах хэрэгсэл болчихоод байгаа юм шиг?
-Тэр үнэн. Гэхдээ яаж ч өөрчлөх гээд нэгэнт бодит болоод өнгөрсөн бүхнийг хэн яах ёстой юм. Энэ бүхнийг дахин гаргаж ирээд, элдэвээр мушгин гуйвуулах гээд байгаа хүмүүс нь бодох хэрэгтэй. Тухайн үеийн үйл явцад оролцож байсан хүмүүс эргээд өөрсөд рүүгээ нулимж байгаа гээд хэлчихэд буруудахгүй байх. Тухайн үед ажлын хэсэгт орж ажиллаж байсан хэрнээ одоо яагаад гэнэт гарч ирсэн юм шиг яриа гаргаж, шоу хийгээд байгаа нь сонирхол татаж байна. Нэгэнт бид их өрөөс салсан. Харин одоо Засгийн газрыг тогтвортой ажиллуулж, хөрөнгө оруулалтаар, зээлээр орж ирж байгаа хөрөнгийг хэрхэн зөв зарцуулж, зохион байгуулах тал дээр анхаарч ажиллах нь чухал. Өнгөрсөнийг сөхөхдөө гуйвуулж, хэн нэгнийг буруугаар харагдуулах гээд хичээж явдаг цаг биш. Бидэнд хийх ажил олон байна шүү дээ. Өнгөрсөн зөв зүйтэй бүхэндээ дөрөөлж ирээдүйн сайн сайхан руу явах нь чухал.