logo
Жолооч таны төлөх албан татварын хэмжээ

Жолооч таны төлөх албан татварын хэмжээ

2014/05/20
Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн төсвийг бүрдүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэл Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2 үе шаттай зохион байгуулж эхлээд байна. Татвар, төлбөр хураах ажил 5 дугаар сарын 31-нд дуусах бол, албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг барагдуулах, хариуцлага тооцох эрчимжүүлсэн хяналтын үзлэг, шалгалтыг 2014 оны 06 дугаар сарын 10-наас эхлэн 06 дугаар сарын 24-ныг хүртэл зохион байгуулна.
Энэ жилийн хувьд албан татвар, төлбөр төлснийг гэрчлэх гурвалжин наалт тэмдэг хэрэглэхгүй болсон бөгөөд автотээврийн хэрэгсэл бүрийг хяналт шалгалтад хамруулж, автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр төлөөгүй,  техникийн хяналтын үзлэгт ороогүй  автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Замын цагдаагийн газар хариуцан ажиллах юм. Татвар, төлбөр  хураалтаар нийслэлийн замын санд нийтдээ 28 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Татвар, төлбөр хураах ажлыг хөнгөвчлөх зорилгоор дүүрэг, хороодод нэг цэгийн үйлчилгээ байгуулсан бөгөөд дүүргийн  нийслэлийн хэмжээнд 25 байршилд татвар, төлбөр хураах нэг цэгийн үйчилгээ ажиллаж байна.
Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэнд албан татварын хэмжээ болон, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийн хэмжээг дэлгэрэнгүй танилцуулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
    ТАНЫ ТӨЛӨХ  АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ
 
Авто тээвэрийн болон өөрөө явагч
                      хэрэгсэлийн төрөл
Албан татварын хэмжээ
/төгрөгөөр/
1 2 дугуйтай мотоцикл 2 500
2 3 дугуйтай мотоцикл 4 000
3 Суудлын авто машин:
 
а/ 2001 см3 хүртэл
б/ 2001-3001 см3 хүртэл
в/ 3001 см3 болон түүнээс дээш
/Цилиндрийн багтаамжийн
нэг см3 тутамд төгрөгөөр/
24
27
33
4 Микробус /15 хүртэл суудалтай/ 50 000
5 Автобус 62 400
6 Ачааны машин:
1/ 1 хүртэл тооны даацтай
2/ 1-2 тн-ын даацтай
3/ 2-3 тн-ын даацтай
4/ 3-5 тн-ын даацтай
5/ 5-8 тн-ын даацтай
6/ 8-10 тн-ын даацтай
7/ 10-20 тн-ын даацтай
8/ 20-30 тн-ын даацтай
9/ 30-40 тн-ын даацтай
10/ 40-50 тн-ын даацтай
11/ 50-60 тн-ын даацтай
12/ 60-70 тн-ын даацтай
13/ 70-80 тн-ын даацтай
14/ 80-90 тн-ын даацтай
15/ 90-100 тн-ын даацтай
16/ 100-тн-оос дээш даацтай
 
30 000
45 000
55 000
75 000
120 000
135 000
150 000
210 000
270 000
330 000
420 000
480 000
540 000
600 000
660 000
720 000
7 Тусгай зориулалтын автомашин 16 000
8 Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл 18 000
9 Бага оврын трактор 8 000
10 Чиргүүл / даацын 1 тонн тутамд / 8 000

 
АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨР
Авто тээвэр
Болон өөрөө
Явагч хэрэгслийн
ангилал
Бензин хөдөлгүүртэй Дизель хөдөлгүүртэй Жилд ногдуулах
Төлбөр
( төгрөгөөр )
СО2  хийн
Ялгарал(г/км)
СО2  (%) Хєдєлгїїрийн багтаамж(см3)
А 121-180 5.5-8.0 1500 хүртэл 1800
Б 181-250 8.1-10.5 1501-2500 2100
В 251-350 10.6-12.0 2501-3500 3500
Г 351-500 12.1-13.5 3501-4500 5000
Д 501-750 13.6-14.5 4501-5500 7500
Е 751-ээс дээш 14.6-ээс дээш 5501-ээс дээш 9500

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах хувь хэмжээ
                                                                           /төгрөгөөр/
Тээврийн хэрэгслийн ангилал Хувь хэмжээ  
 
1 Суудлын Такси 30000  
2 Бусад /2000 см3 хүртэл/ 20000  
3 2001-3000 30000  
4 3001 дээш 40000  
5 Ачааны 1 тнхүртэл 40000  
6 1-2 тн 45000  
7 2-3 тн 50000  
8 3-5 тн 55000  
9 5-8 тн 60000  
10 8-10 тн 65000  
11 10 тн-с дээш 70000  
12 Автобус 15  хүртэл 40000  
13 15-аас дээш 60000  
14 Цистерн 50000  
15 Тусгай 40000  
16 Чиргүүл 30000  
17 Механизм Тээвэр үйлчилгээний 60000  
18 Технологийн 60000  
19 Бага оврын 30000  
20 Мотоцикл,          мопед 2 дугуйт 10000  
21 3 дугуйт 10000  
  НИЙТ ДҮН    
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш