logo
Баянхошуунд хүүхэд харах үйлчилгээний загвар төвийг нээжээ

Баянхошуунд хүүхэд харах үйлчилгээний загвар төвийг нээжээ

2014/05/22

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Баянхошуунд хүүхэд харах үйлчилгээний загвар төвийг нээжээ. Энэхүү төвийн үйл ажиллагаатай НИТХ-ын зарим төлөөлөгчид танилцлаа.  
Тус загвар төвийг энэ оны 3 дугаар сарын 20-ны өдөр нээсэн байна. Гаднаа тоглоомын талбайтай, дотроо унталгын өрөө, чөлөөт цагаа өнгөрөөх талбай,  гал тогоотой, нийт 68 метр кв талбайд үйл ажиллагаа явуулдаг юм байна. Энэ төвд өглөө 08:00-18:00 цаг хүртэл мэргэжлийн гурван багш 2-5 насны 15 хүүхдийг асардаг. Сарын 400 мянган төгрөгийн цалин авдаг гэлээ. Сонгинохайрхан дүүргийн  10 дугаар хороонд цэцэрлэгийн насны 840 хүүхэд байгаагаас 500 гаруй хүүхэд нь цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байгаа юм байна. Энэ төвд олон иргэд хандаж хүүхдээ өгөхийг хүсэж байгаа ч байрны хүрэлцээнээс хамааран 15-аас илүү хүүхэд авах боломжгүй гэж тус төвийхөн хэллээ. Хүүхэд харах үйлчилгээний төвөөр сард 60 мянган төгрөг төлөөд хүүхдээ харуулах боломжтой юм байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш