logo
Солонгос савангийн дууриудын солиорол үргэлжилсээр байх уу...

Солонгос савангийн дууриудын солиорол үргэлжилсээр байх уу...

2014/05/23

Өмнөд Солонгосын савангийн дууриуд монголчуудыг байлдан дагуулаад олон жилийн нүүрийг үзэж байна. ТВ нэртэй бүхэн солонгос сериалаар өрсөлдөж, "онцгой эрх"-ээрээ гайхуулах болж. Анхны цувралуудаас нь ганц нэг кино үзчихдэг л байсан. Хоолны мастер Де Жангүм, зодооны гайхамшиг Ким Ду Хан гээд л нэрлээд байх биз. Гэвч түүх, эр зоригийн дуулиудаас гадна гэр бүлийн хэрүүл, өшөө хонзон агуулсан сериалууд орж ирсэн цагаас эхлээд асуудал үүдсэн хэрэг. Жигшүүртэй үзэн ядалт, өшөө авалт, эдгэшгүй өвчин шаналал,  бүтэлгүй дурлал, бухимдал төрүүлэх тэнэглэл гээд бүх муу муухай бүхэн Солонгос сериалуудад багтан дүрслэгдчихнэ. Гэтэл тэр бүхэнд дурлан, тахин шүтэгчид нэмэгдээд байх нь харамсалтай. Ийм л цаг үе дор монгол охид бүсгүйчүүдийг байлдан дагуулж, ухаан санааг нь эзэмдээд байгаа тэрхүү "СОНИРХОЛТОЙ" сериалуудаас үүдсэн бодлоо энд дурдсу.

Хүний нэр хэлэх дургүй хүмүүс...

Таны тэгтлээ дурлан үзээд байдаг солонгос кинонуудад хэн нэгний найзыг нь дуудах хэрэг гарвал тэрний найзаа гээд л бол оо. Болдоогийн найз аа, Үрлээгийн ах аа гээд л заншчихвал зүгээр ч юм уу. Ихэнх кинонд зарим нэг хүний нэр байнга давтаастай. Үнжээ, Ду Хан, Ён Жу гэх мэт... Нэг гэрийн ханилсан хосууд хань ижлээ Кимийн ааваа, Ён жугийн ээжээ гээд дуудах нь байнга. Монголд муу нэртэй амьдарснаас Солонгост нэрээ дуудуулахгүй амьдар гэж зөвлүүштэй...

Үргэлжлэлийг ЭНД-ээс уншина уу...

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш