Олилмпийн гудамжны авто замын зорчих хэсгийн зүүн талаар хийх буй борооны ус зайлуулах шугамын ажлын хүрээнд Элчингийн гудамжны уулзварыг 2014 оны 05 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө, Дамдинсүрэнгийн гудамжны уулзварыг 2014 оны 05 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө, Дээрх уулзваруудын хоорондох орон сууцны хороолол руу орсон орц гарцыг 2014 оны 05 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө тус тус хааж, шугам сүлжээний ажил хийж гүйцэтгэхээр болжээ. Олимпийн гудамж бол Гадаад харилцааны яамнаас Хүүхдийн паркийн зүүн талаар Замын Цагдаагийн газрын уулзвар хүрэх 1 км авто зам юм. Уг ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр Нийтийн үйлчилгээний "Улаанбаатар нэгтгэл" гүйцэтгэж байна гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.