logo
Өдрийн өнгө /2014.05.28/

Өдрийн өнгө /2014.05.28/

2014/05/28

Өнөөдөр аргын тооллын 2014 оны тавдугаар сарын 28. Лхагва гараг.  Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 1. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, 5 шар мэнгэтэй шарагчин гахай өдөр. Ангараг гараг. Өдрийн барилдлага Үхэх.  Шүтэн барилдлага Мунхарахуй. Наран 5 цаг 17 минутад мандан, 20 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар малтах, худаг гаргах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19): Хайр сэтгэл чинь маш сайн үр дүн авч ирнэ. Та аливаа зүйлд хүлээцтэй хандаж бай. Дотны хүмүүс тань тав тухтай байдлыг бий болгож, гэр орны ажилд гүн гүнзгий оролцуулахгүй. Хийхээр төлөвлөсөн их цэвэрлэгээнийхээ төлөвлөгөөг гарга. Зарим нэгийг нь одоо эхэлж болно.
 

 

 Үхрийн орд (4/20-5/20):  Гэрээ хэлэлцээр байгуулах, бичиг баримт бүрдүүлэх, санхүүгийн арилжаанд ээлтэй өдөр. Гэр бүлийн харилцаанд бэрхшээл үүснэ. Өөрийн асуудлаа бусдад тохохгүй байхыг хичээ. Сайтар хөгжсөн зөн билэг тань хямралт нөхцөл байдлаас гарахад тань тусална. Хэрвээ өнөөдөр өвчилбөл хүндрэх болно. Өөрийгөө хайрла.


Ихрийн орд (5/21-6/21): Аз турших өдөр. Бирж эсвэл казинод аз туршсан тоглоом тоглохыг хүснэ. Хууль дэг журам зөрчиж магадгүй. Мөрийтэй тоглоом тоглохоо зогсоохгүй бол өрөнд орж дуусах нь. Замд гарахдаа болгоомжтой бай. Цэнгэх хүсэл биш, харин романтик харилцаа руу тэмүүлнэ. Таны хайр танд маш олон мэдрэмжүүдийг бэлэглэх магадлалтай.
 

Мэлхийн орд (6/22-7/22):  Хянуур өдөр. Өөрчлөлт хийх гэсэн хүсэл тань таныг шинэ аялалд хөтлөх юм уу эсвэл сонирхол татсан хүнтэй танилцахад хүргэж мэдэх юм. Танд боломж гарч ирж байгаа хэдий ч таныг төөрөгдөлд оруулахуйц болон шийдэхэд хүндрэлтэй нөхцөл байдалд оруулж мэднэ. Өөрийн амьдралаа цэгнэн үзэх нь ирээдүйдээ юу хүсч байгаагаа ойлгоход тусална.

Арслангийн орд (7/23-8/22): Тус дэмтэй өдөр. Өнөөдрийн оддын чиг хандпага бусдын сайн сайхны төлөө зориулагдах бололтой. Арслангийнханы бүтээлч чанар нэмэгдэх болно. Уран бүтээлийн шинэ санаа төрж, шинэ сэдэл төрүүлэх нь таны боломжгүй гэж бодож байсан зүйлийг бий болгох болно. Та болон таны ойрын хамаатнууд, ялангуяа залуучуудтай харилцах харилцаа идэвхижих болно.
 

Охины орд (8/23-9/22):  Яг цав өдөр. Адал явдалт гараг эрхэсиин нөлөөлөл өнөөдөр тохионо. Хэрвээ бусдаас тусламж, дэмжлэг ирэх, хамтран ажиллах буулт хийх байдал нь зайлшгүй авах арга хэмжээ байх болно. Өөрийхөө үзэл бодлыг бусдад тулгах тийм ч сайхан санаа бус үүний оронд тэдэнтэй ярилцан хэлэлцүүлэг өрнүүлээрэй. Хэн нэгэн хүний дотно байдал танд тусламж өгөх хандлагатай байна.
 

Жинлүүрийн орд (9/23-10/22): Танаас бүтээлч эрч хүч урссаар байх бөгөөд чухал ажил төрөл, хайр дурлалын асуудлаа дуусгахад хүртэл туслана. Өнөө оройны санаатай зохиосон арга хэмжээ хүн бүхнийг баярлуулна. Өөрийгөө амжилттай байлгахын тулд өдөр бүр өөрийгөө зоригжуул. Эрүүлжүүлэх фитнесийн зарим хэрэглэлийг худалдан авч энэ бүхнийг өөртөө зориул.

 

Хилэнцийн орд (10/23-11/21): Зөрчилтэй өдөр. Өнөөдөр та ажил хэргийн хамтрагч, төрөл садантайгаа харилцахад хүнд байна. Ойлгомжгүй байдал, хэрүүл нь харилцааг тасалж, урам хугалах бололтой. Аливааг хэтрүүлэх хэрэггүй. Мод тайрч, цаас урж, амьтны гаралтай хүнс хэрэглэж болохгүй.

 

Нумын орд (11/22-12/21):  Өнөөдөр ажил мэргэжилдээ ахих талаар бодоход таатай өдөр. Асуудлыг шийдвэрлэх хөндлөнгийн бодлогоо хэрэгжүүл. Тэгвэл та өөрийн хамгийн галзуу мөрөөдлөө биелүүлэх шийдлийг олох болно. Сургалтын төлөвлөгөө, үр дүнгийн талаарх мэдээлэл нь тааламжтай байх болно. Таны ур чадвар, ажлын ур дүйг сайжруулах ямар ч төрлийн сургалт, семинар сайн болно.

 

Матрын орд (12/22-1/19):  Сониуч өдөр. Хэдийгээр та жилийн хамгийн завгүй үерүүгээ орж байгаа ч бага зэрэг хойш сууж, оролцохоосоо илүү ажиглагчийн үүргээ гүйцэтгэ. Таны хүч чадал үнэхээр доогуур байх бөгөөд энэ нь эрч хүчтэй, дайчин матруудыг ч бухимдуулах болно. Гэхдээ бага зэрэг хөгжилтэй байх нь сонирхолтой байна. Хэрэгтэй бол одооноос амралт авахдаа бэлтгээрэй. Гайхалтай шинэ газар таныг хүлээж байна.
 

Хумхын орд (1/20-2/18): Өнөөдөр үл ойлголцолд хүрэх, дотны хүнтэйгээ маргалдаж магадгүй. Хумхынхан өөрсдөө ширүүн зөрүүд зангаасаа болж ийм байдалд хүрнэ. Хэрэв та өөрийнхөө бурууг мэдэрвэл бардам зангаа татаж хайртай хүнээсээ уучлал гуй. Өнөөдөр их зарлага бүү хийгээрэй.


Загасны орд (2/19-3/20): Тайван өдөр. Урлагт зүтгэдэг зарим загасныханы бүтээлч сэтгэлгээ өнөөдөр дээд цэгтээ хүрэх ба найз нөхдөөсөө дэмжлэг туслалцаа авснаар ажлын бүтээмж тань улам өндөрт гарах болно. Амралтын өдрийг үзвэр үйлчилгээ авч тархиа сэргээж өнгөрөөхөөр одооноос төлөвлө.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш