Улаанбаатар хотын 375, Онцгой байдлын албаны 10 жилийн ойг угтан нийслэлийн Онцгой байдлын газраас өнөөдөр буюу тавдугаар сарын 27-ны өдрийн 11.00 цагаас Эрх чөлөөний талбайд “Гамшгаас хамгаалах өдөрлөг”-ийг зохион байгуулна. Өдөрлөгийн үеэр нийслэлийн ерөнхий боловролын сургуулийн “Өсвөрийн аврагч” уралдааны сүүлийн шатны шалгаруулалт болно.