logo
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна

Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна

2014/05/28

09:00 цагаас Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан  “А”  танхимд.

Хэлэлцэх асуудлууд:

 - Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хүчингүй болсонд  тооцох тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/

-Эдийн засгийн байнгын хорооны  хуралдаан “А”  танхимд үргэлжилнэ.

Хэлэлцэх асуудлууд:

- Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2014.5.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

- “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.5.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

- “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.5.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-  Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт;

- “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах  тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;

- Компанийн тухай хуульд нэмэлт,  өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар нар 2013.5.02-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар нар 2013.8.28-ны өдөр  өргөн мэдүүлсэн, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах тухай,  эцсийн хэлэлцүүлэг/;

- Бельгийн Вант Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төслийн зээлийн хэлэлцээр”-ийн төсөл  /зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;

- Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.4.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлоготой нийцүүлэх чиглэлээр,анхны хэлэлцүүлэг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн  байнгын хороотой хамтран хэлэлцэнэ/.

-Төсвийн байнгын  хорооны хуралдаан “Г”  танхимд үргэлжилнэ.

Хэлэлцэх асуудлууд:

-  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл,  2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл  /анхны хэлэлцүүлэг/;

- Гаалийн албан татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.5.13-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөхийг 2016.12.31-ний өдөр хүртэл сунгах тухай, анхны хэлэлцүүлэг/;

- Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.5.13-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хөрөнгө оруулагчийн импортолж байгаа тоног төхөөрөмжийн татварыг  2 жил хүртэл хугацаагаар хойшлуулах тухай, анхны хэлэлцүүлэг/;

- Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төсөл/анхны хэлэлцүүлэг/;

- Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад  хуулийн төслүүд /санал, дүгнэлтээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хүргүүлнэ/.

Ажлын хэсгүүдийн хуралдаан:

14:00 Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад  хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын  хэсгийн хуралдаан 344 тоот өрөөнд;

16:00 цагаас Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгааг хянан шалгах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан  344 тоот өрөөнд;

14:00 цагаас Хотыг дахин хөгжүүлэх тухай, Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  “В” танхимд... 

Хэлэлцүүлэг:

14:00-16:00 цагийн хооронд  “Ардчилсан засаглалын институцын хөгжилд Үндсэн хуулийн гүйцэтгэсэн үүрэг: Үр дүн ба сургамж” сэдэвт Төрийн байгуулалтын байнгын хорооны судалгааны хэлэлцүүлэг “Б” танхимд.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш