logo
Хүүхдийн баяраар төв талбайн ойролцоох төлбөртэй зогсоолууд үнэгүй үйлчилнэ

Хүүхдийн баяраар төв талбайн ойролцоох төлбөртэй зогсоолууд үнэгүй үйлчилнэ

2014/05/31
Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 6 дугаар сарын 1-ний өдөр Замын цагдаагийн газрын алба хаагчид нь бүрэн бүрэлдэхүүнээрээ гудамж замд хяналт тавих, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллана. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хамгийн их ачаалал авдаг зам бол Нарны зам буюу Хүүхдийн соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Чингисийн талбайн баруун зүүн хоёр талын зам байдаг. Замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийг ая тухтай үйлчлүүлэх боломжийг хангах зорилгоор  Чингисийн талбайн баруун зүүн хоёр талын бүх төлбөртөй зогсоол ууд тухайн  өдөр  үнэ төлбөргүй  иргэдэд үйлчилнэ.  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очих бол та Дүнжингарав худалдааны төвийн зогсоол дээр,  Соёл амралтын хүрээлэнд очих бол  Паркийн өргөтгөлийн ажил хийж буй талбай, Сөүл рестораны урд талын зогсоолын талбай, Нарны зам дагуу байрлах урд гарц, Сөүл ресторан луу ордог гарц, орц, Замын цагдаагийн газар, Соёлжийн зогсоолд тээврийн хэрэгслээ байршуулан бусад замын хөдөлгөөнд оролцогч нартаа хүндэтгэлтэй хандаарай гэж Нийслэлийн Замын цагдаагийн газраас мэдээлллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш