Өнөөдөр аргын тооллын 2014 оны тавдугаар сарын 31. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 3. Хэрцгий охин одтой, 2 хар мэнгэтэй хар бар өдөр. Сугар гараг. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Сэрэхүй. Наран 5 цаг 14 минутад мандан, 20 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бөө, удганы үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Олон хүмүүс төгс хайртыгаа оллоо гэж үзнэ. Гэвч олонхи нь биеэ барьж, хайраа илэрхийлж чадахгүй. Хайраа илэрхийл. Алсдаа бат бөх аз жаргалтай гэр бүл болно. Өөрийн оролдлогоороо санаа, төлөвлөгөөгөө биелүүлнэ. Гэхдээ амжилтад хүрэх зам тал бүрээс нь хянаж үз. Хэрэгт дуртай хүмүүсээс мөрөөдлөө нууцал. Өнөөдөр хойшлуулж байсан ажлаа хий.
Үхрийн орд (4/20-5/20): Буулт хийх өдөр. Өөртөө хүч үл хүрэх болон нийт хүн төрөлхтний асуудлыг бүү үүрүүл. Гэр бүлийнхэн тань танд сэтгэл дундуур байна. Үүний шалтгаан нь таны завгүй байдал мөн ойр дотныхондоо хангалттай анхаарал тавьж чадахгүй байгаатай холбоотой. Настай хүмүүстэй анхаарал тавьж урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулаарай.
Ихрийн орд (5/21-6/21): Баяртай өдөр. Ганц хором чөлөө зав гарсан ч хайртай хүндээ зориулахыг хичээ. Ойр дотныхондоо хандах хандлага нь хүн төрөлхтөн үл итгэх байдлаар солигдож магадгүй. Та аливаа зүйлийг шударга хийх хэрэгтэй. Хосууд гэр бүл болохоор шийдэх бололтой. Сайхан мэдээ сонсохыг удаан хүлээх хэрэггүй боллоо.
Мэлхийн орд (6/22-7/22): Завгүй өдөр. Таны гол анхаарал гэр бүлийн асуудлуудад шилжинэ. Урд нь гэртээ гар хүрч байгаагүй зүйлсээ хийнэ. Зарим нэг нь гэр орноо тохижуулна. Жижиг засвар хий. Аж ахуйдаа хэрэгтэй техник хэрэгсэл худалдан ав.
Арслангийн орд (7/23-8/22): Сэтгэл хангалуун өдөр. Өнөөдөр хөгжилтэй өдөр болох болно. Гэсэн хэдий ч, гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа спорт клуб явах гэх мэтээр цагийг хамт өнгөрөөх нь танд илүү их баяр баясалыг авчрах болно. Эсвэл та цагийг зураг зурах, гар урлал хийх, богино хугацааны аялалд гарах, хэн нэгнийд зочлох зэргээр сонирхолтойгоор өнгөрүүлээрэй.
Охины орд (8/23-9/22): Найз нөхдийнхөө хүрээг тэлэхэд тааламжтай өдөр. Таны амлалтууд таны амьдралд ямагт ашиг тусаа өгдөг шүү. Оюутан сурагчид шалгалтандаа бэлдэх цаг гарга. Хянамгай хөрөнгө оруулалт нь үр дүнд хүрнэ. Шинээр уулзсан хүмүүсээс ирэх олон хандлагад болгоомжтой хандаарай. Хайртай хүмүүс бие биедээ улам ойртоно. Ганц бие хүмүүс романтик хосоо эрж хайх болно.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Таатай өдөр. Од эрхэсийн ивээлээр та энэ өдөр урьд урьдынхаасаа илүү их яриа байна. Хамаатан садан, найз нөхдийнхөө мэндийг мэдсэн нь дээр. Дуртай сэтгүүлээ уншин гэртээ тухлаарай. Хэтэрхий хурдан хөдөлгөөнд орсны хэрэггүй. Гэр бүлийнхэн ойр дотныхонтойгоо тайван сууж оройг хөгжилтэй тоглоом тоглон баярлан цэнгэ.
Хилэнцийн орд (10/23-11/21): Тайван өдөр. Өндөр хүү авахыг хүсэж байвал санхүүгийн байгууллагууд руу утасд. Магадгүй та санхүүгийн хамтрагчаа сольж ч болох юм. Янаг амрагийн тал дээр анхаарал хандуул. Гэхдээ том толгой гаргаж, чухал зүйлсийг орхигдуулах хэрэггүй
Нумын орд (11/22-12/21): Зарим нумынхан өөрийнхөө хүндэлж хайрлаж явдаг хүнийхээ зөв талыг нь хамгаалах гэж оролддог. Энэ нь өөрийнхөө өндрөөр сонгосон дүрслэл, эсвэл бурууг үзүүлж байна гэсэн үг. Ирэх 2 долоо хоногийн туршид та эдгээр өөрийгөө шийтгээд байгаа гомдол,дургүйцэл, өшөө хорслоо мартаж, дахин аз жаргалтай эрх чөлөөтэй хүн болно. Хяналт эсвэл хардалтанд орохоос сэрэмжил.
Матрын орд (12/22-1/19): Өнөөдөр бага зэргийн дэгэн догонтой өдөр. Эрч хүч жаахан сул тааруухан байна. Фитнесс клубдээ дахин явж эхлэ. Ингэснээр та гуалиг туранхай харагдах болно. Мэдлэг олж авахыг хүссэн байдлаа олон зүйлээр хангаж болно. Өөрийнхөө сэдэвтэй холбоотой сургалт семинарт хамрагд. Тухайн сэдвийн тухай нийтийн номын санд сууж илүү дэлгэрэнгүй мэдээллийг олж ав.
Хумхын орд (1/20-2/18): Болгоомжлох өдөр. Одод асуудал бэрхшээлүүдийг цуглуулаад байлгүй эхэлсэн ажлаа дуусгахыг зөвлөж байна. Хэрэв та байнга нэр хүнд хөөх юм бол дэргэдээ байгаа аз жаргалыг алдаж магадгүй. Машин унах хурдан давхих, бичиг баримтанд гарын үсэг зурах, шинэ ажил эхлүүлэх хэрэггүй.