Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, ЗДТГ-ын дарга Д.Баасанбат болон дүүргийн хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алдарт эхийн нэгдүгээр одонгоор шагнуулсан 23 ээжид одонг гардууллаа.
Алдарт эхийн нэгдүгээр одонгоор шагнуулсан ээжүүдээс хамгийн өндөр настай нь дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Б.Цэгмид гуай байлаа. Тэрээр 14 хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд хөдөө орон нутагт байж байгаад одонгоо авч амжаагүй аж. Мөн хамгийн залуу ээж 33 настай 11 хорооны иргэн С.Саранмандах зургаан хүүхэд төрүүлж өсгөжээ.
“Алдарт эх”-ийн хоёрдугаар одонгоор шагнуулсан ээжүүдийн одонг дүүргийн хороо бүр баярын өдөрлөг зохион байгуулан гардуулсан юм.