Америкчуудын эсрэг үзэлтэй санваартан Моктада Аль Садр Иракт байгаа америкчуудын эсрэг халдлага үйлдэхийг лалын шашинтнуудад уриалсан байна. АНУ товлосон хугацаандаа Иракаас цэргээ гаргаж чадахгүй үргэлжлүүлж байрлах болбол тэмцлээ эхэлнэ гэж Моктада Аль Садрын хэвлэлийн төлөөлөгч Солохан Абейди мэдэгдсэн байна.
Америкчууд цэргээ энэ оны 12 дугаар сарын 31 гэхэд бүрэн гаргана гэж мэдэгдээд байгаа. Америкийн цэргийн сургагч офицерууд 2011 оноос хойш Иракт үлдэх юм бол тэдний амь насанд халдана гэж Моктада Аль Садр өнгөрсөн сард сүрдүүлсэн. Солохан Абейдигийн мэдэгдэж байгаагаар Моктадагийн сайтар бэлтгэгдсэн зэвсэгт дайчид АНУ-ын эсрэг тулалдахад бэлэн байгаа гэнэ. Саддам Хусейны дэглэмийг унагаснаас хойш даруй найман жил өнгөрч байна. Иракийн эрх баригчид 2011 оноос хойш АНУ-ын цэргийн сургагч нарыг Иракт байлгах эсэх асуудлаар америкчуудтай хэлэлцэж байгаа. Иракийн аюулгүй хүчнийхэн бие дааж аюулгүй байдлаа хангаж чадахуйц төвшинд хүрч байгаа ч агаар болон тэнгисийн хүчин нь сул дорой хэвээр байгаа. Тэдэнд сургалт хэрэгтэй гэж АНУ-ын цэргийн командлагч нар үзэж байгаа юм.
Shuum.mn