logo
Шинэ техникээр хүний эртний өвгийн гавлын ясыг судалж байна

Шинэ техникээр хүний эртний өвгийн гавлын ясыг судалж байна

2011/09/14
2 сая жилийн өмнө Африкт амьдарч байсан одоогийн оюун ухаант хүний эртний өвөг болох Астролипифекс гэдэг хүн дүрст бичний гавлын ясыг орчин үеийн техник ашиглан судалж байна. Гавлын ясны байхгүй хэсгийг уг техникээр нөхөн гаргаж буй аж. Хүн дүрст бичний гавлын яс одоогийн хүнийхтэй төстэй байжээ. Палентлогич Лий Бургерийн хэлж байгаагаар “Синкротрон Майкротимогрофи” нэртэй рентген туяаны багажаар хүн дүрст бичний гавлын ясыг нээлгүйгээр нэвт харж болох юм байна.
Шинэ багажаар гавлын ясны доторхийг олж мэдэхээс гадна зохион зурж, ямархуу хэлбэртэй байсныг олж мэдэж болж байна. Астролипификес  нь оюун ухаант хүний эртний өвөг Хоможениусын өвөг гэж эрдэмтэд таамаглаж байгаа.  Мөн  одоогийн хүний тархи судалж тооцоолж байснаас илүү хурдан хугацаанд хөгжиж өөрчлөгдсөн байж магадгүй юм байна. Ямартай ч шинэ багажаар хүн төрөлхтний эртний өвгийн гавлын ясыг нарийн судлах боломжтой болсон байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш