Нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 52 байршилд шинээр газар өмчлүүлэхээр НИТХ-ын 2013 оны 1/39, 13/52 тогтоолоор баталсан. Өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар эдгээр байршлуудад газар өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах журмын төслийг хэлэлцэн баталлаа. Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд өмчлүүлэх газрын 52 байршлаас эхний ээлжинд СХД, Багануур, Багахангай, Налайх зэрэг дүүргүүдэд 4-5 байршлыг сонгон тухайн байршлуулад хийсэн хэсэгчилсэн төлөвлөгөөг батлууснаар газар өмчлүүлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 6 сарын 15-ны дотор тухайн байршлуудын хэсэгчилсэн загвар төлөвлөлтийг гаргаж батлуулна гэдгээ мэдэгдлээ.
Газар өмчлөлийн цахим системийг нийслэлийн газрын асуудал эрхэлсэн байгууллагын /Нийслэлийн өмчинй харилцааны газар/ цахим хуудаст байршуулах бөгөөд энэхүү системд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил, батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл, тухайн газартай холбоотой мэдээлүүдийг ил тод нээлттэй байрлуулахаас гадна газар өмчлүүлэх боломжтой иргэдийн тоо, тухайн байршилд газар өмчлөх хүсэлт гаргасан тоо зэрэг мэдээлэл нь нээлттэй байх юм. Харин өргөдөл гаргагч иргэд нь тухайн байршлуудаас сонголт хийж газар өмчлөх хүсэлтээ маягтын дагуу бөглөж цахим системд илгээнэ. Хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан болон цахим орчинд ажиллах боломжгүй иргэн өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хүсэлт гаргаж болно гэж журамд заажээ. Мөн нийслэлд бүртгэлтэй гадаадад сурч, амьдарч байгаа иргэд газар өмчлөх хүсэлт гаргаж болох юм байна.
Газар өмчлөх хүсэлтийн маягт бөглөн илгээснээр тухайн иргэний гар утас болон и-мэйл хаягаар өргөдлийн баталгаажуулалтын дугаар очино. Газар өмчлөхөөр сонгогдсон тухай хариу мэдээлэл хүлээн авсан иргэн нь өргөдөлөө сонгосон газрын харъяа дүүргийн Засаг даргад хандаж гаргаснаар тухайн иргэнд газар өмчлүүлэх ажлыг хуулийн дагуу зохион байгуулна. Сонгогдоогүй иргэд хүсэлтийн баталгаажуулах дугаар-ыг ашиглан өөр байршилд газар өмчлөх хүсэлт дахин гаргах боломжтой юм байна. Хүсэлт гаргагч нийслэлд 2013 оны 05 дугаар сарын 30-наас өмнө шилжин ирж, нийслэлийн харъяалалтай болсон,урьд нь нийслэлийн нутаг дэвсгэр болон аймаг, сумдын нутаг дэвсгэрт газар өмчлөөгүй байх, нийслэлд газар өмчлөөгүй тухай тодорхойлолт аваагүй байх зэрэг шаардлагыг хангасан байх ёстой.
Хүсэлт гаргагч иргэнийг систем нь автоматаар дээрх шаардлагыг хангасан эсэхийг шалгаж, шаардлага хангаагүй нөхцөлд хүсэлтийн маягт бөглөн илгээхээс өмнө “хүсэлт хүлээн авах боломжгүй тухай” хариу өгөх юм. Хүсэлт хүлээн авч эхлэхээр зарласан байршилд тухайн өдрөөс эхлэн хуанлийн 15 хоногийн хугацаанд иргэдээс цахим системээр дамжуулан хүсэлт хүлээн авна. Батлагдсан байршлын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу иргэдэд өмчлүүлэх боломжтой нэгж талбарын тоонд газар өмчлөх тухай хүсэлт гаргасан иргэдийн тоо хүрэхгүй нөхцөлд тухайн байршилд иргэдээс хүсэлт хүлээн авах хугацааг дахин хуанлийн 15 хоногоор сунгаж болно гэж журамд заажээ. Газар өмчилж авахаар сонгогдсон боловч ажлын 10 хоногийн дотор дүүргийн Засаг даргад хандаж өргөдлөө холбогдох материалын хамт бүрдүүлж өгөөгүй иргэдийг газар өмчлүүлэх тухай Засаг даргын шийдвэрийн төслөөс хасч, хасагдсан иргэдийн оронд тухайн байршилд хүсэлт өгч сонгогдоогүй иргэдийн дунд газар өмчлөлийн цахим систем дахин автомат үйлдлээр сонголт явуулах юм байна. Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газрын байршил, байршил тус бүрийн хэсэгчилсэн төлөвлөгөө, тухайн байршилд газар өмчлөх хүсэлт хүлээн авч эхлэх хугацааг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан 3-аас доошгүй давтамжтайгаар 5 хоногийн турш олон нийтэл мэдээлнэ.